An error occured during parsing XML data. Please try again.
2012 оны 5-р сарын 21, Даваа гариг

Who is Who?

ШИНЭ ДҮРИЙН ЕРӨНХИЙ САЙД

PDFХэвлэхИ-мэйл

Бичсэн admin 2012 оны 4-р сарын 25, Лхагва гариг, 13:53

Ерөнхий сайд Сү.Батболд маш өвөрмөц байдлаар гүйцэтгэх засаглалын тэргүүний өндөр албанд очсон хүн гэдгийг хэн хүнгүй мэднэ. Нэрнээсээ хувьсгалт хэмээх үгээ гээсэн МАН-ын экс дарга Санжийн Баяр нэг л өдөр түүнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар “томилчихсон” юм. Эрхэм Баяртан арай л өглөө оймсоо өмсөж байхдаа Сү.Батболдыг өөрийнхөө оронд ор залгуулъя гэж бодоогүй байлгүй дээ. Тодорхой хугацаанд бодож боловсруулж, намын нөхөдтэйгээ зөвлөсөн байлгүй дээ. Олон нийт түүнийг огцом гэнэтийн стандарт бус сэтгэлгээгээр шийдсэн хэмээн шуугилдаад л өнгөрсөн. Ингэхэд ер нь стандарт сэтгэлгээ гэж юуг хэлээд байна аа. Хуулинд тусгагдсан заалтыг ягштал барин үйл ажиллагаа явуулж буй нөхдийг стандартаар сэтгэж байна хэмээн бодвол ёстой өрөөсгөл болно. Хууль ер нь хүний сэтгэн бодох чөлөөт ертөнцөд ямар хамааралтай байна вэ.

 

АРДЧИЛЛЫН ХӨХӨӨ

PDFХэвлэхИ-мэйл

Бичсэн admin 2012 оны 4-р сарын 10, Мягмар гариг, 21:29

Монгол Улс ардчиллын замаар замнаж эхлээд 20 гаруй жилийн нүүрийг үзэх ахуйд олон юм өөрчлөгдөж, олон юм эргэж хөрвөн байр сууриа нэгэнт өөрчилжээ. Одоо ардчилал гэж юуг хэлдэг юм, ардчилал ямар үнэ цэнтэй юм бэ гэдгийг найман настай балчраасаа наян настай буурлаа хүртэл мэддэг болж. Тийм болохоор Монгол улсад үзээд өгье гэхэд нэг ширхэг коммунист хүн байхгүй болжээ. Гэтэл ардчилал, ардчилал хэмээн хоолойгоо сөөтөл гуугалан бахирагчид нэмэгдэнэ үү гэхээс ер хасагдахгүй нь хачирхалтай аж. Юуны учир тийнхүү ардчилал хэмээн бахираад байгааг нь ойлгоход бэрх юм. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, өмч хөрөнгө өөрийн дураараа хуримтлуулан цуглуулах үйл явцыг ардчиллын үнэт зүйл хэмээн үзвэл Монгол Улсад ардчилал нэгэнт биежин тогтсон нь тодорхой зүйл болсон гэж ойлгож болохоор байна.

НЭРГҮЙ ӨНДӨРЛӨГ БУЮУ МЭНДСАЙХАНЫ ЭНХСАЙХАН

PDFХэвлэхИ-мэйл

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 2-р сарын 14, Мягмар гариг, 00:08 Бичсэн admin 2012 оны 2-р сарын 11, Бямба гариг, 18:28

Одоогоос 10 гаруй жилийн тэртээд 2000 аад оны эхээр МҮАН-ын дарга М.Энхсайхан “Сэрүүлэг” сонин дээр Отгонтэнгэр ууланд авирсан тухай тэмдэглэлээ нийтлүүлж байсан билээ. Тэр тэмдэглэлийн гол амин сүнс нь Отгонтэнгэрийн оргилд энэ удаа гарч чадсангүй дараа заавал гарах болно хэмээсэн агуулгад зангилагдаж байсан юм. М.Энхсайхан тэрхүү тэмдэглэлээ яагаад заавал “Сэрүүлэг” сонинг сонгон хэвлүүлэв гэдэг бодол юун түрүүн надад төрж билээ.Тэгээд бодоод байхнээ хүн бүгд л шар хэвлэл гээд ад үздэг байсан чөлөөт хэвлэлд улс төрийн томоохон лидер өөрийн бичсэн тэмдэглэлээ тэр үед зориуд сонгон нийтлүүлсэн нь яавч тохиолдлын байгаагүй нь ойлгомжтой байсан юм. Үүний хариулт нь ч тун энгийн байсан аж.

ХЭТИЙДСЭН ҮНЭМШИЛ БУЮУ БАБАРИЗМ

PDFХэвлэхИ-мэйл

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 2-р сарын 09, Пүрэв гариг, 17:47 Бичсэн admin 2011 оны 10-р сарын 30, Ням гариг, 16:41

Баабар буюу Бат-Эрдэнийн Батбаяр хэмээх эрхэм бол Монголын хэвлэн нийтлэлийн салбарт үнэмлэхүй гавьяа байгуулсан нийтлэлч гэдэг нь эргэлзээгүй үнэн юм. Соц нийгмийн хөнжил дор унгиралдан нэхшсэн, нэгэн хэвийн уйтгартай бичлэгийн хэв маягийг зад тийрэн хаяж нэн шинэхэн үеийн хэвлэн нийтлэлийн орон зай үүсгэсэн нь түүний тодоос тод гавьяа билээ. 1990 ээд оны эхээр Баабарын мэдлэгт суурилсан, шинэ цаг үеийн өнгийг тодорхойлсон нийтлэлүүд бидэнд цоо шинэ ойлголт, цоо шинэ мэдрэмжийг өгч байсныг би одоо ч санаж байна. “Бүү март”, “Айл гэр болж тоглох амархан айл гэр болох хэцүү”... гэх зэрэг түүний нийтлэлийн шинэхэн номууд тухайн үеийн утга зохиол, сэтгүүлзүйн салбарын дэвшилтэт оюутнуудын ширээний ном болж байсан билээ. Тэр үед Баабарын нийтлэлүүд үнэндээ талх шиг хэрэгцээтэй зүйл байсан билээ.

Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com

Ханшийн мэдээ

Валютын ханш

Фото мэдээ

Баннер-доод