An error occured during parsing XML data. Please try again.
2012 оны 5-р сарын 21, Даваа гариг

ТАЛЫН БЭРТЭГЧИД

ХэвлэхИ-мэйл

13 äóãààð çóóíû ýõýýð ìîíãîë÷óóäûí òîî ñàéíäàà ë 700-ãààä ìÿíãà îð÷èì áàéæ. Ãýõäýý ýíý íü äàí ãàíö хиад ìîíãîë÷óóäûí òîî áèø òàòààð, ìýðãýä, íàéìàí, îéí èðãýä, æàäàðàí,õîíãèðàä, õýðýéä àéìãóóä á¿ãäýýðýý íèéëýýä ë èéì òîîíä õ¿ð÷ áàéñàí áàéãàà þì. ×èíãèñ õààí ýäãýýð îâîã àéìãóóäûã íýãòãýí 1206 îíä Èõ Ìîíãîë óëñûã áàéãóóëæ Ìîíãîë ãýñýí íýðýýð ºâºã äýýäñèéí ìààíü õ¿÷èðõýã ò¿¿õ ýõýëæýý. Ýíý òóõàé 14 ä¿ãýýð çóóíä Ðàøèä àä Äèí “Ñóäðûí ÷óóëãàíäàà” “îëîí àéìãóóä íü îâãèéí íýðýý õýðýãëýõýý áîëèîä ººðñäèé㺺 ìîíãîë ãýæ íýðëýõ áîëæýý. Ýíý íü òýäýíä àøèãòàé áîëñîí áàéíà” õýìýýí òýìäýãëýñýí áàéäàã. ¯¿íèé äàðààõàí ë áóþó äýýðõ 700-ãààä ìÿíãàí õ¿íýýñýý íýã èõ ãàâüòàé ¿ðæèæ àõèàã¿é áàéõäàà ë ìîíãîë÷óóä 20 ñàÿ õ¿íòýé Õîðåçìûí ñóëòàíò óëñûã äºðºâõºí æèëèéí äîòîð ñºãòãºñºí ãýýä áàéãàà. Ýíý òàëààð ìîíãîë÷ ýðäýìòýí Âëàäèìèðöîâ “òýä íàð ÿàæ òèéì öººõºí õ¿íòýé áàéæ ÿëæ ÷àäñàí þì áîëîî” õýìýýí ãàéõøèð÷ áàéñàí ãýëöäýã.

Ер нь монголчуудын гадагшаа хийсэн аян дайн ганц, хоёр зуун мянгаас хэтрэхгүй цэргийн тоогоор л хийгдсэн байдаг шүү дээ. Гэтэл эзлэгдсэн орнууд нь хэдэн арван сая хүнээр тоологдож байсан гээд байгаа. Энэ бол хэтрүүлэг биш түүхийн гашуун үнэн юм. Харин яагаад миний бие энэ бүхнийг өгүүлээд байна вэ гэхлээр монголчууд нэгдмэл байж чадвал хүчирхэгжиж, амиа хичээсэн бэртэгчин зан гаргах л юм бол мөхөн доройтож байсныг л хэлэх гэсэн юм. Ер нь монголчууд нүүдэлчин ахуйтайгаа уялдаад ч гэх үү, ганц нэг гэрээрээ зожгирон амьдардаг үндэснийхээ онцлогтоон баригдаад ч гэх үү ихээхэн амиа бодсон, бэртэгчин зантай улс юм шиг байгаа юм. Энэ тухай оросын эрдэмтэн, монголын өмгөөлөгч хэмээгддэг Лев Гумилев “талын бэртэгчид хөршийгөө хамгаалагчаа гэж үздэггүй, өөрийнхөө гай зовлонг түүнээс болсон гэж үздэг… хэн нэгэн үхэхэд би л үхээгүйгээс хойш болоо боддог… зангаасаа болоод мөхлийн ирмэгт очсон байсан” хэмээн “Хар домог” номондоо өгүүлсэн нь бий. Гумилевийн үзсэнээр Чингис хаан талын бэртэгчдийн энэ муу зангаас ангид байж нийтийн эрх ашгийг хамгаалахад нэг хүний эрх ашиг аяндаа хамгаалагдахын учир холбогдлыг ойлгосон учраас нэгдмэл, хүчирхэг улс орныг байгуулж чадсан байгаа юм. Тиймээс нэгдмэл 700 мянган хүн амиа бодсон 20 сая иргэнийг амархаан сөхрүүлж болно гэдэг нь харагдаад байгаа юм. Ингээд л Чингисээс хойшхи түүхийн хуудсуудыг сөхөж харахад монголчуудын тэрхүү бэртэгчин зан нь үеэс үед цухалзаж, заримдаа ихээхэн тод илэрч байсан нь илт байдаг. Нэг ёсондоо Чингис хааны байгуулж өгсөн хүчирхэг гүрнийг түүний үр хойчис нь нүүдэлчдийн амиа бодсон бэртэгчин зангаасаа болоод нураачихсан гэхэд хилсдэхгүй болно.

13 дугаар зуунд хүчирхэгжиж чадсан монголчууд 14 дүгээр зууны дунд үеэс үндсэндээ тарж бутрах тийшээгээ чиглэж, хаан ширээгээ булаацалдаж, харь иргэний соёл иргэншилд автаж, тэгээд жалга дов, уул хадаар хэсэг бусгаараа хуваагдан сарнисан байгаа юм. Үүнийг нь Батмөнх даян хаан, Мандухай цэцэн хатан хоёр нэг удаа нэгтгэж үзээд тэгээд төд удалгүй дахиад л бутрал. Амь амиа бодсон жижиг жижиг хаадын улс. Адаг сүүлд нь эвдэж мөхсөн Хархорум, энд тэндгүй бие биенээсээ хараат бус байх гэсэн элдэв сүржин тодотголтой хангууд. Эцэст нь Монголын тал нутагт элэг нэгтнүүд бие биенээ хайр найргүй хөнөөсөн үймээн самуун. Халх, ойрдоороо талцан байлдсаны харгайгаар зарим нь урд зүгт дагаар орж буддын соёлын нөлөөн дор орсны буянаар ч гэх үү, балгаар ч гэх үү дээ чүү чаамай 500-гаад мянган хүн л 20 дугаар зуунтай золгож. Тэрхүү 500-гаад мянган хүн нь социализм, улаан туг, Ленин багш гэсэн хэдэн үгийг бишрэн шүтсэнийхээ хүчинд үржээд ч авч, нэгдээд авч. Нэгдэхийн тулд бас ч дардан зам туулаагүй нь ойлгомжтой. Өөр үзэлтэй, өөр бодолтой бүхнийгээ хайр найргүй хядчихсан байгаа юм. 500-гаад мянган хүнээс гучаад мянган хүн нь дөрөв, тавхан жилийн дотор эх орон нэгтнүүддээ буудуулчихсан гэхээр аймаар байгаа юм шүү. Гэхдээ л энэ дарагдсан тоо. Дарагдсан тооноосоо гадна хамгийн хачирхалтай нь тэр олон хүнээ хядуулж байхдаа монголчууд дорвитойхон шиг тэмцэл өрнүүлээгүй гэж байгаа. Тэмцсэн бол бүгдээрээ хядуулж дуусах байсан гэж хүн болгон л зөвтгөх байх л даа. Би харин үүнийг нь эсрэгээр нь хараад байгаа. Улаан коммунизмын “бар”-ыг хэвлэсэн оросуудад бага буурай орон луу тэгж их эрээ цээрээгүй халдан довтлох нь олон улсын төвшинд нэрээ барсан хэрэг л болох байх л даа. Тиймээс оросууд монголчуудыг тэгж их алж хядахыг хүссэн нь юу л бол. Манай сагсуу хувьсгалч нөхдөд тусалж байсан байх л даа. Гэхдээ л тэр олон хүнээ хядуулж байхдаа тэр тусмаа 1934-1941 оны хооронд монголчууд дуугүй суугаад байж чадсан л байгаа юм даа. Энэ бүхнийг маш товчхондоо ойлгоход тэр үеийн монголчууд дор дороо л араа бодооод байсан юм шиг санагдаад байгаа юм. Иймэрхүү зүйлийг ургуулан бодоод байхлаар дарангуйлагч хуарангийн нийгэм гэдэг маань амиа бодсон бэртэгчин хүмүүсийг нэгтгэхэд хамгийн тохиромжтой нийгэм юм шиг санагдаад байгаа юм. Үндэс угсаа, бурхан тахилаа сүйтгүүлж дуусчихаад монголчуудын олонхи нь улаан коммунизмын үзэл санааг даган хийрхэж явсан нь шулуухан хэлэхэд бэртэгчин зантай нь шууд холбоотой юм билээ. Тэд сайндаа ч биш амиа бодохдоо л социализмд амархан дасч ээнэгшиж чадсан юм. Улс орон нь ямар замаар явах нь, юунд хүрэх нь монголчуудад сонин биш хувь хувьдаа амиа тээгээд л явж байвал барав гэсэн бэртэгчин үзэл нь л соц нийгэмд тэдэнд үйлчилж байсан билээ. Соц- нийгмийн монголчуудын эв нэгдэл бол органик эв нэгдэл биш амиа бодох бэртэгчин үзэл, айдас хоёроос бий болсон зохиомол эв нэгдэл байсан юм. Яг энэ утгаар нь авч үзвэл Чингис хааны нэгтгэсэн хүчирхэг Монгол улс монголчуудын ухамсар дээр биш их хааны сүр хүч, дарангуйлал дээр бий болсон гэдэг нь ойлгогдоно. Чингис хаан амиа бодон талаар нэг тарсан бэртэгчингүүдийн тэгж л атгаж базаагүй бол 13 дугаар зууны үеийн тэр олон овог, аймгууд “би л үхээгүй бол бусад нь яахав” гэдэг үлгэрээр нэг нэгнийгээ нанхиадуудын аманд хийж өгсөөр байгаад эцэст нь дурсах түүх ч үгүй үлдэх байсан биз. Чингис хааныг алуурчин гэж дуудна уу, яргачин гэж хэлнэ үү өнөөдөр дуртай болгон хүссэнээрээ л чалчдаг болж. Гэхдээ тухайн цаг үеийн нөхцөл байдлаас харахад, тал нутгийн уул талаар тархан нутаглагч аминч хүмүүсийн дотоод мөн чанараас үзэхэд Чингис хаан хэр хэмжээний цус урсгав тэр хэмжээгээрээ нэгдмэл монголыг бий болгосон нь маргашгүй үнэн юм. Чингис хаан тэгж хүчирхэгжин гарч ирээгүй бол монголчууд тав арваараа нийлээд л нэг нэг улс, отог аймаг байгуулж, жалга бүхний дэргэд туг хиур хатгацгаах байсан биз. Ингэхэд ер бэртэгчин байна гэдэг амиа бодохын нэр учраас амиа бодогчид эцсийн цэг дээр очихоороо өмч хөрөнгө, алдар нэр, албан тушаалд нугасгүй дуртай байдаг нь харагдаад байгаа юм. Алдар нэр, албан тушаалын хэнээтнүүдийг орчин үед амбийцтай хүн гэх болсон. Талын бэртэгчидийн амиа бодох үзэл, алдар нэр, албан тушаалд дурлах амбийц хоёр нь нэгдэхээрээ юунд хүргэдэгийг манжийн үеийн монгол ноёдын үнэн төрх ёстой л харуулах шиг болдог. Тэдний отго жинс, хэргэм зэрэг, цол гуншинд хэрхэн дурлаж явсныг сонсоход л бөөлжис цутгамаар. Ганцхан жишээ хэлэхэд манжийн үед хэргэм зэргээр шагнуулж амташсан монголчууд Чэн И –тэй цалин пүнлүү, цол гуншингаа нэмүүлэхээр тохиролцон эх орныхоо өөртөөн засах автономит эрхийг худалдсан л байгаа юм даа. Ой гутмаар байгаа биз.

Харин сүүлийн үед ардчилал нэрийн дор бий болсон анархизмын он жилүүдэд монголчуудын нүүдэлчин цусанд байдаг тэрхүү бэртэгчин үзэл нь өвчин тахал болтлоо үржиж эхлээд байна. Үүнийг нь нөгөөх эрх мэдэлтнүүд нь, нам дамнуулан сүлжээ үүсгэсэн авилгачид нь, олигархиуд нь даанч овжноор ашиглаж байна. Нэг ёсондоо дор дорноо амиа бодсон адгийн зан нь монголчуудыг элгээр нь хэвтүүлж, амаар нь шороо өмхүүлж дууслаа. Бодоод үзье л дээ. Өнгөрсөн хорь хүрэхгүй жилийн дотор л монголчууд олон үнэт зүйлсээ алдаж, ирээдүйнхээ сайн сайхан бүхнийг булшилж орхисон. Өнөөдөр Монгол оронд харийн доншуучид, наймаачид улай үзсэн хэрээ шиг овоорч аль ашигтай гэсэн орд газруудыг маань өмчилж аваад өмднийхөө халаасанд хийчихжээ. Энэ бүхний буруутан нь хэн юм бэ? Мэдээж монголчууд. Овоо босгоогүй бол шаазгай яаж суухав гэгчээр монгол хүн л өнөөх лицензийг нь харийнханд өгч үйлчлээгүй бол гадныхан манай газар нутгийг ингэж дураараа цөлмөхгүй шүү дээ. За яахав дүүрч гэж үзье, тийм нэг хэдэн эрх мэдэлтэй адгийн шаарууд нь Монгол орныг харийнханд худалдаж дуусч байгаа юм байна. Тэгвэл яагаад эгэл жирийн монголчууд эх орныхоо баялагийг хамгаалахын төлөө ганц удаа дорвитойхон тэмцэл өрнүүлэхгүй байгаа юм бэ? Өрнүүлсэн хэд нь эрх баригчдын өгсөн авлига хахууль, шан харамжинд яагаад амаа таглуулчихаад байгаа юм бэ? Энэ мэт хоорондоо уялдаатай асуудлууд мөнөөх л бэртэгчин үзэлтэй холбоотой уялдан үргэлжлээд байгаа юм. Хамгийн сүүлийн байдлаар гэхэд л ашигт малтмалын салбар дахь луйвар, газрын наймааны сүлжээ, 76 тэрбумын дээрэм, ажилгүйдэл, ядуурал бол монголчуудыг нэгдмэл нэгэн хүч болгон тэмцэхийг шаардаад байх шиг байгаа юм. Гэтэл амиа хичээсэн бэртэгчин үзлээсээ болоод тэд дор дорноо амаа хамхиад явж байдаг. Өнгөрсөн жил хэдэн нөхдүүд амлалт нэхэж байна гээд баахан тэмцэл, өлсгөлөн болсон. Цусан тангараг ч гэх шиг нэг тиймэрхүү хийрхэсэн сүржигнэл зэргийг нь эс тооцон үзэхэд гол зорилго нь буюу амлалт нэхэж буй үйлдэл нь уг нь зөв, тодорхой зорилго агуулж байсан юм. Эрх баригчид амалсан нь үнэн. Амлах амлахдаа засгийн эрхэнд буй хоёр нам бүр хоёулаа амласан. Ядаж нэг нам нь амалсан байсан бол нөгөөх нь өгүүлэхгүй байх шантааж үүсгэчихээд гацаанд оруулчихаж болох байсан юм. Харамсалтай нь тэдэнд өгөхөөс өөр гарц байхгүй болчихоод байна л даа. Одоо тэгээд өгч байгаа нэрийг авахын тулд сар бүхэнд 21 мянган төгрөг өгсөн болж байна. Өнөөхийг нь зарим хүн архины мөнгө гээд нэрлэчихсэн байна билээ. Архи авч уухаас илүү боломжийг зарим иргэдэд 21 мянган төгрөг олгохгүй байгаа бололтой. Хамгийн гол нь тэр 21 мянган төгрөгийг авахын тулд манай иргэд өдөр шөнөгүй очерлож байна. 90-ээд оны үед ч картын бараанд ингэж очерлож байгаагүй юм. Энэ юуг хэлээд байна вэ гэхлээр манай иргэд хэрхэн ядуурсаныг, ямархуу өлөн зэлмэн байгааг л хэлээд байгаа юм. Энэ бол асуудлын нэг тал. Харин нөгөө талд нь өлөн зэлмэн байж, ядуу байж яагаад эрх ашгийнхаа төлөө тэмцэхгүй байна вэ, нэгдэхгүй байна вэ гэдэг асуудал урган гарч ирж байгаа юм. Учир нь амлалт нэхэгчидийг талбай дээр сөөнгөтөн хашгирч байхад манай өлөн зэлмэн иргэд хүний урманд улаан нүүрээ ч харуулахыг хүсээгүй шүү дээ. Би сайн санаж байна амлалт нэхэгчидийн цуглаанд олон хүн очоогүй юм. Тэгсэн хэрнээ 21 мянган төгрөгийг аймаар очерлон байж авч байгаа юм даа. Хэрвээ амлалт нэхэгчид эрх баригчидтай тэгж нэхэл дагал болоогүй бол юун 21 мянган төгрөг. Ямар нэгэн шалтаг тоочоод л иргэдэд мөнгө өгөх асуудлыг эрх баригчид саармагжуулж чадна. Энэ бол тэдний мэргэжил. Эрх баригчид үргэлж санасандаа хүрч чаддаг. Яагаад гэвэл тэд эрх мэдлийг гартаан авсан учраас төрийг зарцалж суудаг. Харин эрх баригчдын хязгааргүй хаанчлалыг дарж чаддаг, зогсоож чаддаг ганцхан хүч байдаг. Тэр нь ард түмний, олон нийтийн нэгдмэл хүч. Эрх баригчид үүнээс айдаг. Ийм учир эрх баригчид ард иргэдийг амиа бодсон бэртэгчин зан авиртай байлгахын төлөө залбирч суудаг юм. Тэдэнд бэртэгчдийг ганц нэгээр нь нухчин дарах явдал үнэн амархан байдаг юм. Ингэхэд ер нь монголчуудад эрх ашгаа хамгаалчих ухамсар байгаа юм уу, монголчуудын олонхи олигархижсан нийгэмдээ дуртай байгаа юм биш үү? гэсэн асуултууд ар араасаа ургаж болох л доо. Энэ бол өнөөх бэртэгчин үзэлтэй нь л шууд холбоотой. Миний хашаанд орж ирээд намайг дээрэмдээгүй бол бусад нь буянаараа болог гэсэн монгол сэтгэлгээтэй нь холбоотой. Тэгсэн хэрнээ манай монголчуудын албан тушаалтнуудад долигонох, нам бүлгийн сүлжээг даган хөлөө хугалчих шахан гүйхийг нь харахлаар өмнөөс нь ичиж үхмээр шүү. Сүүлийн үед л гэхэд МАН, АН хоёрын аль нэгэнд байвал албан тушаалд хүрч чадна гэсэн 35-аас доош настнуудын бүхэл бүтэн арми жигдрэн жагсаад байна. Энэ бол бидний ирээдүй хэрхэн бэртэгчидийн гарт орж боомлигдон төгсөхийн бүдүүвч зураг болон харагдаад байгаа юм. Ингээд л бодохоор юун төрийн төлөө оготоно боож үхэх вэ? Мөр мөрөө хөөгөөд мөхөл рүүгээ ч явна уу, ирээдүй рүүгээ ч явна уу падлий алга л санагдах юм. Гэхдээ л энэ их хөх тэнгэрийн дор, эзэн Чингис хааныхаа өвлүүлж үлдээсэн тал нутагт эзэн шиг эзэн байж чадахгүй, шинэ цагийн бэртэгчин ноёдын аяыг харан дуусах нь дээ гэхээс л гол гогодох шиг болох юм даа.

Ц. Буянзаяа

2011.04.01.

Сэтгэгдэл (5)Add Comment
0
hehe
September 15, 2011
202.126.91.246
Үнэлгээ: +1
good luck

uneheer saihan medee

0
ganaa
September 16, 2011
202.126.91.246
Үнэлгээ: +0
bayrlalaa

snadkjldh

0
tsengel
January 15, 2012
203.194.118.178
Үнэлгээ: +0
...

uher mongolchuud

0
Á.×.Ýíõòàéâàí
February 04, 2012
202.70.33.102
Үнэлгээ: +0
Ñàíàë íýã áàéíà. Òýãâýë ÿã îäîîíîîñ ýõëýí Ìîíãîë÷óóäûíõàà ººð÷ëºõèéí òºëºº ÷àäàõ á¿õíýý õèé

Àäèëõàí Ìîíãîë îðíûõîî ºíººãèéí íèéãìèéí áàéäàë, èðýýä¿éä ñàíàà çîâæ ÿâäàãûíõàà õóâüä ººðèéíõºº ç¿ãýýñ õèéæ ÷àäàõ á¿õíýý õèéãýýä ýõýëñýí õ¿íèé õóâüä ÷àìä õýëýõ ø¿¿ìæëýë áàéíà. Õ¿í áóñäûã ìóóëàõ , õýëæ ÿðèõ àìàðõàí òýãâýë ÷è ýíý á¿õíèé ýñðýã þó õèéñýí áý ãýæ àñóóìààð áàéíà. Ìóóëæ ñóóõààñàà ºìíº ÷è áè èéì ç¿éë õèéñýí áîëîâ÷ õ¿ì¿¿ñ íàìàéã äýìæñýíã¿é ãýâýë ÷àìàéã 100 õóâü îéëãîìîîð áàéíà. Ãýòýë ÷è ýíý òàëààð þó ÷ áè÷ñýíã¿é !!! Ìîíãîë õ¿í á¿õýí Ìîíãîë ýõ îðíûõîî òºëºº ñàíàà çîâæ ÿâàà ãýäãèéã îéëãî. Èòãýõã¿é áîë òààðñàí óóëçñàí áîëãîíîîñîî àñóó. Õàðèí ýíý õýö¿¿ ¿åä ÿàæ ãàäíûõàíû ãàð õºë áîëñîí òºð çàñãèéí óäèðäëàãà , ãàäíûõíû ýäèéí çàñãèéí ÷èìýýã¿é àëëàãà.
õàãàðàí áóòàðãàõ ¿çýë ñàíàà, ñî¸ëûí äàéíû ýñðýã ýõ îðîí ýëýã íýãòíýý àâàðàõ ñàíàà îíîîãîî áè÷ñýí ÷èíü äýýð áîëîâ óó ãýæ áîäîæ áàéíà. Õýëæ áàéõàà𠺺ðººñºº ýõëýý÷ ãýæ óðèàëìààð áàéíà. Õ¿íèé í¿äýíä áàéãàà çîìãîëûã õàðàõàà𠺺ðèéíõºº í¿äýíä áàéãàà ä¿íçèéã àâ÷ õàÿ ãýäýã ¿ã áàéäàã äàà. Á¿õ ë á¿òýí àðä ò¿ìýíýý áýðòýã÷èíãýýð íü äóóäàõ õýðýãã¿é . Óóëûí ìîä óðòòàé áîãèíîòîé . Óõààíò õ¿ì¿¿ñ ñàéíòàé ìóóòàé ãýäýã Ìîíãîëûí ìààíü ç¿éð öýöýí ¿ã áàéäàã. îäîîíîîñ ýõëýí ººðèéíõºº òºëºº áèø Ìîíãîë÷óóäûíõàà òºëºº ñàíàà áîäîë õ¿÷ ÷àäëàà çîðèóëààä ¿ç . ×è ÷àäíàà àìæèëòàíä õ¿ðíý ãýæ èòãýæ áàéíà. Ìîíãîë óëñàä øóäàðãà ¸ñ ,øóäàðãà õóóëü ¿éë÷èëäýã áîëñîí òýð ë öàãò Ìîíãîëûí òºð íü òºâøèí , àðä ò¿ìýí ìèíü òºâøèí àìãàëàí áîëíî. Ìîíãîë óëñ ¿åèéí ¿åä ¿¿ðä ìºíõ îðøèõ áîëòóãàé. Äýëõèéí òàëûã ýçýëñýí øèãýý Äýëõèéã á¿òýí ýçëýõ àãóó óäèðäàã÷ Ìîíãîë óëñààñ òîäðîõ áîëòóãàé ãýæ åðººæ áàéíà. ªíºº öàã ¿åä äàéíààð áèø îþóí óõààíààð , ýäèéí çàñãààð äýëõèéã ýçýëöãýýå Ìîíãîë÷óóäàà. Ìîíãîë îðíîî õàðèéí áóçàðóóäààñ öýâýðëýöãýýå . Õ¿í á¿õíèé õè÷ýýë ç¿òãýë, ýõ îðíîî õàéðëàõ õàéð, áèå áèåíýý äýìæèõ óõàìñàð Ìîíãîë õ¿í á¿õýíä áàéõ áîëòóãàé. ̺íõ òýíãýð Ìîíãîë÷óóäûã èâýýã.

0
bi
May 07, 2012
202.72.247.244
Үнэлгээ: +0
bayrlalaa

olon mgl-chuud unshaasai...

Сэтгэгдэл бичих
 
 
жижигрүүлэх | томруулах
 

busy
Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com

Ханшийн мэдээ

Валютын ханш

Фото мэдээ

Баннер-доод