Улс төр
БИОКОМБИНАТЫН АЖИЛЛАГСДЫН ТҮР ХОРООНООС МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
 
Бичсэн admin
2012 оны 1-р сарын 06, Баасан гариг, 17:13
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Т.БАДАМЖУНАЙ, ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ДАРГА Д.СУГАР НАРТ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭХ НЬ:
Монгол улсын Засгийн газрыг тэргүүлж буй ерөнхий сайд, салбарын яамыг хариуцсан сайд, өмчийн хувьд харъяалж удирддаг ТӨХ-ны дарга та бүхэнд хандан Биокомбинат ТӨААТҮГ-ын эргэлзээтэй бөгөөд бүрхэг болж буй ирээдүйг аврах болон хууль бусаар халагдаж хохирсон мэргэжилтнүүдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор энэхүү шаардлагыг хүргэж байна. Бид өмнө нь олон удаа та бүхний анхаарлыг эдгээр асуудалд хандуулахаар оролдоод төдийлэн үр дүнд хүрээгүй боловч хойшид шуурхай арга хэмжээ авч бодит баримт нотолгоонд тулгуурласан, шударга шийдвэр гаргана гэдэгт найдсаар л байна.
МАНАН ӨТГӨРЧ НОХОД ЗООЛОХ ЦАГААР...
 
Бичсэн admin
2011 оны 11-р сарын 21, Даваа гариг, 16:22

Үнэхээр хэлэх ч үг алга. Монгол орны хувьд цаашид хөгжих, дэвжих гэрэлт зам өнөөдөр л лав харагдахгүй байна. Оюутолгой, Тавантолгойг эдийн засгийн эргэлтэнд оруулаад хөгжих тухай ярьж байна. Үндэсний баялаг болсон энэ хоёр орд газраас “олж буй”, олох гэж буй тэр “их мөнгө” манай улсыг хөгжүүлнэ гэдэг үнэндээ сайхан үг болохоос бодит байдал биш юм. Өнөөгийн төр, засгийн удирдлагуудын амнаас гарч буй үг бүхэн иргэдэд мөнгө өгнө, иргэдэд хувьцаагаар дамжуулж мөнгө өгнө гэдэг ганцхан л утгатай байх юм. Тэд мөнгө өгнө гэдэг тэр үгэнд нь ард түмэн хууртана гэдэгт хэтэрхий итгэчихээд байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТЭРБИШДАГВА: ТӨРИЙН МӨНГӨНИЙ БОДЛОГО ДАМПУУРЧ БОЛЗОШГҮЙ
 
Бичсэн admin
2011 оны 11-р сарын 19, Бямба гариг, 15:16
-Энэ оны төсөв нэлээд хариуцлагагүй шүүмжлэл дагуулсан төсөв гэдэгтэй та санал нийлэх үү?
-За даа, нэлээд шүүмжлэлтэй хандах ёстой. Тийм төсөл орж ирлээ. Хэрэв ингэж батлагдах юм бол Монгол банк гарцаа байхгүй бодлогынхоо хүүг нэмнэ. Бодлогын хүү нэмэгдэхээр нийт арилжааны мбанкны зээлийн хүү нэмэгдэнэ. Арилжааны банкнаас аж ахуйн нэгжүүд зээл авахаар хүү нь өндөр учраас бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөж таарна. Нөгөө талаасаа зөв ажиллаж буй пүүс компани, аж ахуйн нэгжүүд банкнаас зээл авч чадахаа болино. Авах ч сонирхолгүй болно. Тийм өндөр хүүтэй зээл авахгүй шүү дээ. Тийм учраас аж ахуйн нэгжүүдийн ажиллагаа зогсож, ажилгүйдэл ядуурал нэмэгдэнэ.
АРДЫН НАМ ДАХЬ АВИЛГАЧДЫН СҮЛЖЭЭ ЗАДАРЧ, ХАА САЙГҮЙ ХЭН ХҮНГҮЙ ХАМАХ ШИНЖТЭЙ
 
Бичсэн admin
2011 оны 11-р сарын 19, Бямба гариг, 14:53

Монголын мэдээллийн хэрэгслээр Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёрын хоорондын толхилцоон голдуу нийтлэгдлээ. Аваргууд хоёр биенээ чадлынхаа хэрээр илчилж байх шиг. УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайдын өндөр дээд албан тушаалд байсан байгаа энэ эрхмүүд хэрэлдэж байгаа бус төрийн албан тушаалын эрэмбээр хэрхэн баяжиж байсан баримтууд давхар сөхөгдөж байгаа нь анхаарал татлаа.
МАНАНГИЙН ЗАСГИЙН ГАЗАР ОГЦРОХГҮЙ
 
Бичсэн admin
2011 оны 10-р сарын 19, Лхагва гариг, 19:54
Оюутолгойн гэрээгээр Засгийн газрыг шахаанд оруулахыг оролдож эхэлсэн эрэлхэг 20 гишүүнээс урвагчид аль хэдийн тодроод эхэлжээ. Сү.Батболд ч Засгийн газрын танхимаа хамгаалж үлдэхийн тулд эсэргүү 20 -той тулж ажилласан гэнэ. Тэрбээр өөрийн намын гишүүдээ өрсөлдөгч үгүйгээр хуучин тойргууд дээр чинь нэр дэвшүүлнэ хэмээн муур багшийн үлгэр ярьж, АН-ын нөхдүүдэд чамтай сул хүн өрсөлдүүлнэ гэж мэх тавьсан гэцгээж байна. Сү.Батболдыг тойрсон энэ яриа оргүй гэдгийг улаан хацарт Ц.Батбаярын ерөнхий сайд хэрхэн тендер амалсан тухай мэдээллээс тодроод байгаа нь ч нууц биш. Сонирхолтой нь эдгээр тэнэмэл үгс үнэн гэдгийг батлах гэсэн шиг эсэргүү 20- д нэрээ бичүүлсэн Д.Тэрбишдагва, Сайхансамбуу, Амаржаргал, Я.Батсуурь нарын Засгийн газрыг огцруулах шаардлагагүй хэмээсэн үг, үгэлбэрүүд аль хэдийн хэвлэлээр дамжин олон нийт рүү нисэн оджээ.
Хуудас 4-с 1
|
-
2012.02.16
Монгол Улсын төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн...
-
2012.02.16
Монгол Улсын төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн...
-
2012.02.14
Нэг.
Бямба гарагийн орой “Сүүдэр” сонины эзэн Баяраа...
-
2012.02.14
Нэг.
Бямба гарагийн орой “Сүүдэр” сонины эзэн Баяраа...
-
2012.02.14
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хотын захын хэд хэдэн...
Ханшийн мэдээ
Валютын ханш
|
Фото мэдээ
 2012 1-р сар 15
 2012 1-р сар 15
 2012 1-р сар 15
 2012 1-р сар 16
 2012 2-р сар 09
 2012 2-р сар 09
 2012 2-р сар 09
 2012 2-р сар 09
|
|
| |
|