

Бичсэн admin
2012 оны 2-р сарын 16, Пүрэв гариг, 18:21
Монгол Улсын төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн “Сонгомол шүлгүүд” номын нээлт “Интер” номын дэлгүүрт боллоо. Номыг Их засаг Их сургуулийн захирал Н.Ням-Осор ивээн тэтгэж яруу найрагчийн шавь Б.Галсансүх редакторлажээ. Нээлтэнд найрагчийн гэргий Дуламханд, хүү Н.Баатарсайхан, Н.Амар, үе үеийн яруу найрагчид оролцож найрагчтай хамт өнгөрүүлсэн цаг мөчүүдээ дурслаа. Амьд халуун дурсамж яриа, хүндэтгэлийн дунд Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуайн “Их хуралд нэр дэвшсэнээс их хүний номыг гаргаж олонтой буянтай явсан нь дээр” гэж Н.Ням-Осор захиралд хандаж хошигносон үг олныг хөгжөөгөөд авна лээ.
Д.Ганаа