An error occured during parsing XML data. Please try again.
2012 оны 5-р сарын 21, Даваа гариг

ТӨРИЙН СОЁРХОЛТ Б.ШАРАВЫН БҮТЭЭЛҮҮДИЙГ ИТАЛИ ХЭЛ ДЭЭР ДУУЛНА

ХэвлэхИ-мэйл

Хөгжим Бүжгийн Коллежийн байгуулагдсаныхаа 75 жилийн ойг энэ онд тэмдэглэнэ. Ойн арга хэмжээ бүтэн жилийн турш үргэлжлэх бөгөөд 3 дугаар сард Ж.Чулууны нэрэмжит 10 дахь удаагийн конкурс, 11 дүгээр сард Б.Шаравын нэрэмжит конкурсыг зохион байгуулах ба бид гадагшаа явж конкурсуудэд оролцох төдийгүй олон улсын ийм арга хэмжээг эх орондоо зохион байгуулах зорилго тавьсан гэж ХБК-ийн захирал МУГЖ Б.Эрдэнэбат хэллээ.

Б.Шаравын нэрэмжит конкурст оролцох олон улсын дуулаачдад зориулж МУ-ын төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноровын 24 ари романс, МУ-ын төрийн шагналт, УГЗ Б.Шаравын “Чингис хаан” дуурь болон бусад бүтээлүүдээс Итали хэл дээр орчуулсан байна.

Тус сургууль байгуулагдсанаасаа хойш мэргэжлийн урлагт 8 мянгаад боловсон хүчин бэлтгэж, 30-аад хүн дэлхийн нэртэй театруудад мэргэжлээрээ ажиллаж байгаагийн нэг нь дэлхийн шилдэг 8 балетчны нэг, АНУ-ын “Бостон балет”-ын балетчин, МУГЖ Д.Алтанхуяг ажээ.

Д.Ганаа

Сэтгэгдэл (0)Add Comment
Сэтгэгдэл бичих
 
 
жижигрүүлэх | томруулах
 

busy
Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com

Ханшийн мэдээ

Валютын ханш

Фото мэдээ

Баннер-доод