

Бичсэн admin
2012 оны 2-р сарын 09, Пүрэв гариг, 15:58
МУСГЗ, Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Цэндийн Чимэддоржийн дурсгалд зориулан анд нөхөд, шавь нарынх нь босгосон “Төгөлдөр” хэмээх дурсамжийн ном, яруу найрагчийн шүлэг найраглалын “Есөн намрын зээргэнэ” номын нээлт өчигдөр боллоо.Номыг эмхэтгэн хэвлүүлсэн яруу найрагч Ойдовын Содномпил “Энэ ялдамд андын минь аав мэт, ах мэт, анд мэт сэтгүүлч Д.Шагдарсүрэн танаа, шавь яруу найрагч А.Лхагва, Ж.Алтангэрэл, Ч.Дагмидмаа нарын үнэн сэтгэлд мэхийм үү. Мөн чин сэтгэлийн үгээ бичсэн яруу найрагчид, анд нөхөд, малчид, үл таних хүмүүн та бүхэнд мэхийм үү” хэмээн бичжээ.
Д.Ганаа