Шинэ мэдээлэл

Н.НЯМДОРЖИЙН “СОНГОМОЛ ШҮЛГҮҮД” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

ХэвлэхИ-мэйл

Бичсэн admin 2012 оны 2-р сарын 16, Пүрэв гариг, 18:21

Монгол Улсын төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн “Сонгомол шүлгүүд” номын нээлт “Интер” номын дэлгүүрт боллоо. Номыг Их засаг Их сургуулийн захирал Н.Ням-Осор ивээн тэтгэж яруу найрагчийн шавь Б.Галсансүх редакторлажээ. Нээлтэнд найрагчийн гэргий Дуламханд, хүү Н.Баатарсайхан, Н.Амар, үе үеийн яруу найрагчид оролцож найрагчтай хамт өнгөрүүлсэн цаг мөчүүдээ дурслаа. Амьд халуун дурсамж яриа, хүндэтгэлийн дунд Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуайн “Их хуралд нэр дэвшсэнээс их хүний номыг гаргаж олонтой буянтай явсан нь дээр” гэж Н.Ням-Осор захиралд хандаж хошигносон үг олныг хөгжөөгөөд авна лээ.

Д.Ганаа

 

ТӨРИЙН СОЁРХОЛТ Б.ШАРАВЫН БҮТЭЭЛҮҮДИЙГ ИТАЛИ ХЭЛ ДЭЭР ДУУЛНА

ХэвлэхИ-мэйл

Бичсэн admin 2012 оны 2-р сарын 11, Бямба гариг, 18:12

Хөгжим Бүжгийн Коллежийн байгуулагдсаныхаа 75 жилийн ойг энэ онд тэмдэглэнэ. Ойн арга хэмжээ бүтэн жилийн турш үргэлжлэх бөгөөд 3 дугаар сард Ж.Чулууны нэрэмжит 10 дахь удаагийн конкурс, 11 дүгээр сард Б.Шаравын нэрэмжит конкурсыг зохион байгуулах ба бид гадагшаа явж конкурсуудэд оролцох төдийгүй олон улсын ийм арга хэмжээг эх орондоо зохион байгуулах зорилго тавьсан гэж ХБК-ийн захирал МУГЖ Б.Эрдэнэбат хэллээ.

2012 ОНЫ 1ДҮГЭЭР САРД 392 БАРААНЫ ҮНЭ НЭМЭГДЖЭЭ

ХэвлэхИ-мэйл

Бичсэн admin 2012 оны 2-р сарын 10, Баасан гариг, 15:30

Үндэсний Статистикийн Газраас 2012 оны эхний сарын статистикийн дүнг танилцууллаа. Албаны хүний мэдээлж байгаагаар манай улс 2012 оны эхний сард 6015 эх амаржиж 6033 иргэнээр ам бүл нэмжээ. Хэрэглээний үнийн индекс өнгөрсөн жилтэй харьцуулахад 10 хувь, өнгөрсөн сараас 2,8 хувиар өссөн төдийгүй 392 барааны үнэ нэмэгдсэн байна. Хэдийгээр гадаадын 94 оронтой худалдаа хийж байгаа боловч гадаад худалдааны балансын алдагдал өнгөрсөн оноос 82 хувиар нэмэгдсэн ба экспорт импортын харьцаа 1:2 байна.

Ц.ЧИМЭДДОРЖИД “ТӨГӨЛДӨР” ХЭМЭЭХ НОМЫН СУВАРГА БОСГОЛОО

ХэвлэхИ-мэйл

Бичсэн admin 2012 оны 2-р сарын 09, Пүрэв гариг, 15:58

МУСГЗ, Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Цэндийн Чимэддоржийн дурсгалд зориулан анд нөхөд, шавь нарынх нь босгосон “Төгөлдөр” хэмээх дурсамжийн ном, яруу найрагчийн шүлэг найраглалын “Есөн намрын зээргэнэ” номын нээлт өчигдөр боллоо.Номыг эмхэтгэн хэвлүүлсэн яруу найрагч Ойдовын Содномпил “Энэ ялдамд андын минь аав мэт, ах мэт, анд мэт сэтгүүлч Д.Шагдарсүрэн танаа, шавь яруу найрагч А.Лхагва, Ж.Алтангэрэл, Ч.Дагмидмаа нарын үнэн сэтгэлд мэхийм үү. Мөн чин сэтгэлийн үгээ бичсэн яруу найрагчид, анд нөхөд, малчид, үл таних хүмүүн та бүхэнд мэхийм үү” хэмээн бичжээ.

Д.Ганаа

2011 ОНЫ СҮРГИЙН МАНЛАЙ АЗАРГА “АЛТАН ГЭРЭГЭ” ХҮРТЭВ

ХэвлэхИ-мэйл

Бичсэн admin 2011 оны 12-р сарын 14, Лхагва гариг, 15:50

Жил жилийн 12 дугаар сар гармагц хот даяараа шинэ жилийн уур амьсгал ороод явчихдаг бол энэ жил бүр эрт, 11 дүгээр сард шинэ оноо урин залж угтан авч байгаагаа сүйхээтэйхэн бизнесийн компаниуд зарлаад худалдан авагчдын сэтгэлийг хөдөлгөөд эхэлсэн билээ. Багш нарын хугацаагүй ажил хаялт, сонгуулийн хуулийн маргаан, улс төрийн уучлал гуйх эсэх энэ тэр олон халуун үйл явдлуудтай зэрэгцээд албан байгууллагуудын шинэ жил болдгоороо болж л байна.

Хуудас 2-с 1

Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com

Ханшийн мэдээ

Валютын ханш

Фото мэдээ

Өмнөх Дараах

Photo by B.Tserenjamts

Photo by B.Tserenjamts

2012 1-р сар 15

Photo by B.Tserenjamts

Photo by B.Tserenjamts

2012 1-р сар 15

Photo by B.Tserenjamts

Photo by B.Tserenjamts

2012 1-р сар 15

Photo by B.Tserenjamts

Photo by B.Tserenjamts

2012 1-р сар 16