Спорт

ТЭШҮҮРИЙН СПОРТЫН ОУХМ Д.ДЭЛГЭРМАА: ХҮСЛИЙН САМБАР ДЭЭРЭЭ, ДЭВТЭР ДЭЭРЭЭ 4,44,30 ГЭЖ БИЧЧИХСЭНИЙГЭЭ СҮҮЛД НЬ ХАРААД МАШ ИХ ШОКОНД ОРСОН.

ХэвлэхИ-мэйл

Бичсэн admin 2011 оны 12-р сарын 06, Мягмар гариг, 16:13

2012 оны 01 сарын 09-нд Казахстаны нийслэл Астана хотод тэшүүрийн спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно. Уг тэмцээнд тэмцээнд Тэшүүрийн спортын ОУХМ, БТС-ын тэргүүний ажилтан, Үндэсний Шигшээ багийн тамирчин, Даланбаярын Дэлгэрмаа оролцох юм. БНХАУ-ын Чанчунь хотод бэлтгэлд гарахаар нисэхийн өмнө нь түүнтэй уулзлаа.


-Зөвхөн өвлийн улиралд л цас мөстэй байдаг Монгол орны хувьд 18-хан настайдаа тэшүүрийн спортын мастер, ОУХМ цолыг нэг жил багтаад авсан амжилтынхаа талаар яривал?

-Анх 3 жилийн өмнөөс тэшүүрээр хичээллэж эхэлсэн. Тэшүүрийнхэндээ бол хамгийн жаахан нь, хамгийн отгон нь , хамгийн цөөн жил хичээллэсэн нь би. Нэг жилийн өмнөөс шигшээ багт тамирчин болж ороод Канадын Калгари хотод болсон олон улсын тэмцээнд амжилттай оролцож, спортын мастер, ОУХМ, насанд хүрэгчдийн 3000м-ийн зайн рекордыг 4,48 байсныг 4,44,30 болгож шинэчилсэн. Залуучуудын 3 рекордыг эвдээд ирсэн. Энэ жил мөн л Калгари хотод болсон тэмцээнд насанд хүрэгчдийн 3000 м-ийн рекордоо дахин 5 секундээр урагшлуулж шинэчлэн тогтоосон. Ер нь богино хугацаанд Монголын 7 удаагийн рекордыг шинэчлэн тогтоолоо гэж хэлж болно.

 

Манайд хичээллэж байгаа хүмүүс сард 4-6 кг жин хаядаг

ХэвлэхИ-мэйл

Бичсэн admin 2011 оны 9-р сарын 16, Баасан гариг, 16:32

Аливаа улс орны соёл иргэншил үсрэнгүй хөгжлийг дагах сөрөг үр дагаварууд нийгэмд бий болсоор байд аг.Үүний нэг жишээ бол бүх л зүйл нь бэлэнчлэлд баригдсан энэ нийгмийг худацтайгаар бүрхэж байгаа таргалалт юм. Таргалалт нь урьдчилан  сэргийлж болох үхлийн дотор тамхи таталтын дараа ороод байгаа өвчин бөгөөд таргалалтын улмаас зүрх судасны өвчин даралт ихсэх, цус харвах, хоёрдогч хэлбэрийн чихрийн шижин, зарим төрлийн хавдрууд үүсч, хөдөлмөрийн чадвараа эрт алдах цаашилбал цаг бусын үхэлд ч хүргэж болох хүн төрөлхтний сэтгэлийн дарамт болоод байгаа өвчин юм. Орчин үед ер нь дэлхий дахинаа таргалалттай эрчимтэй тэнцэж хөдөлгөөнөөр турах хүсэл сонирхолтой болжээ.Тэр дундаа фитнесээр хичээллэж сайхан бие бялдрыг хичээл зүтгэлээр бий болгодгийг өнөөгийн залуус харуулах болж.Энэ талаар Монголын 1998, 2002, 2004, 2005 оны бодибилдингийн мисс М.Сарангуатай ярилцлаа.


-Таргалалт улам ихсэх боллоо гэж ярьж бичдэг.Үүний шалтгаан нь юунд байна вэ? Тарган хүн тал бүрийн зовлонтой гэдэг?

Таргалалт бол өвчин гэдэг.Энэ маань ихэнхдээ хөдөлгөөний дутагдлаас үүсдэг. Хүн хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг гэж ярьдаг шүү дээ. Таргалалт ерөнхийдөө хөдөлгөөний дутагдал, зохисгүй хооллолт, удмын гэх шалтгаантай байдаг. Хүмүүс эрүүл мэндийн боловсрол муу байгаагаас энэ таргалалтанд өртөмтгий байдаг болохоор миний гол баримталдаг зарчим бол үйлчлүүлэгч нартаа хамгийн түрүүнд эрүүл мэндийн боловсролыг ойлгуулахыг хичээдэг.

Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com

Ханшийн мэдээ

Валютын ханш

Фото мэдээ

Өмнөх Дараах

Photo by B.Tserenjamts

Photo by B.Tserenjamts

2012 1-р сар 15

Photo by B.Tserenjamts

Photo by B.Tserenjamts

2012 1-р сар 15

Photo by B.Tserenjamts

Photo by B.Tserenjamts

2012 1-р сар 15

Photo by B.Tserenjamts

Photo by B.Tserenjamts

2012 1-р сар 16