Соёл урлагМ.Саруулдалай: Шүлэг бичихийн шалтгаан нь шаналал байдаг2011 оны 7-р сарын 01, Баасан гариг, 15:44 -Таны “Цаг хугацааны ирмэлт” шинэ ном уншигчдын гар дээр очиж байна. Энэ номноос таны яруу найргийн төдийгүй уран бүтээлийн ертөнц бүхэлдээ харагдах шиг. Шинэ номынхоо талаар юу хэлэх вэ?
-Шүлгүүд чинь ер нь ямар үед төрдөг вэ? “Цас навчны шүлгүүд” номыг чинь уншихаар нам гүмхэн орчныг санагдуулсан нэг л өвөрмөц мэдрэмж төрөөд байдаг. - Намар. Намар л хамгийн их шүлэг бичдэг дээ. Дэлгэрч, дэгдэж байсан юм бүхэн өөрчлөгдөж, хорвоогийн мөнх бусыг өөрийн эрхгүй санагдуулагч энэ улиралд маш их гуниг эмзэглэл төрдөг. Ихэнхдээ шөнө бичдэг. Шалтгаан нь гэвэл шаналал байдаг. “Яруу найраг гэдэг найрал дуу бус, нулимс урсах чимээ” гэж нэг ухаантай хүн хэлсэн дээ. ”Шархадсан шувууны гаслангаас, эртний Жагарын оронд -Улаанбаатар хотод төрж өссөн, Хөвсгөлийн аав ээжтэй хүн чинь яаж яваад Дорнод аймгийн тэргүүний иргэн болчихсон байдаг байна аа? Сайн нөхрийн буян, сайхан хүмүүсийн гэрэл гэгээнд татагдан, дорно зүгт дэвэх шувуун сэтгэлтэй болсоор удаж дээ. Т.Содномнамжил агсан маань л намайг Дорнодод маш олон хүнтэй танилцуулсан юм шүү дээ. “Тэргүүн”-ий тухайд бол Дорнодод зохиогддог найргийн наадмуудыг шүүж, тэнгэрийн орноо заларсан Т.Содномнамжил, Б.Тайван нарынхаа гаргаж амжаагүй шүлгийн номуудыг нь хэвлүүлснийг үнэлсэн хэрэг болов уу. Батламжин дээр “ Дорнод аймгийн иргэдийн оюун санааны амьдрал, залуу уран бүтээлчдийг дэмжих үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа тул...” гэсэн байна лээ. Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх (0)
Үзсэн: 181
“Лоотуу”-гаас “лоолой” хүртэл*2011 оны 7-р сарын 01, Баасан гариг, 15:11 1. Монгол хүн тэмээг “тэмээ” гэж “хараадаг” нь сонин
Тэрхүү “лоотуу”-г сонирхоод үзвэл энэ нь хятад гаралтай үг бөгөөд нэлээд эрт монгол хэлний үгийн санд орж, нутагшсан нь харагдаж байна. Хятад хэлэнд тэмээг “Luo tuo” гэдэг байна. Бас Хятадад “Luo tuo pai” буюу “Тэмээт” гэдэг нэртэй сүрхий хатуу нэгэн архи байдаг аж. Хэл шинжлэлийн талаасаа “тэмээ” буюу “лоотуу” нь нэгэн амьтныг нэрлэсэн тэнцүү чанарт, хоёр өөр утга дүйх үг бөгөөд “лоотуу” нь хятад хэлэндээ хараал үг биш байна. Харин монгол хүн таван зүйлийн буянт малынхаа нэг –тэмээг яагаад “лоотуу” гэж хараадаг болсон юм бол? Үүнд хэл, сэтгэлгээний талаасаа нэг хоёр сонин учир байж магад.
Орчуулагч О.ЧИНБАЯР: “ҮЛИСС”-ЫГ УНШААД ИРЛАНДЫГ, ДУБЛИНЫГ ДАХИН ШИНЭЭР БҮТЭЭЖ БОЛНО2011 оны 7-р сарын 01, Баасан гариг, 15:03 - Та саяхан Жэймс Жойсын “Үлисс” романыг орчуулж гаргалаа. Энэ талаар яриагаа эхэлье.
- “Үлисс” бол хамгийн хэцүү төвөгтэй бичлэгтэй, сэтгэл зүйтэй роман гэж ярьцгаадаг. Орчуулахад энэ байдал нь хэр тод мэдрэгдэв? - За яахав, садар самуун ч гэдэг юм уу, тиймэрхүү зүйлийг сурталчилсан байна гэдгээр тухайн үеийн Ирландын ард түмэн, католик шашинтнууд, Английн эзлэн түрэмгийлэгчидтэй үгсэн нийлээд, тухайн үеийн манай Сүхбаатар гэдэг шиг Парнелл гээд том хувьсгалч байсан тэр хүнийг буруутгаад. Энэ зохиол нь бас Парнеллийн тухай, амьдралаас үүдсэн тодорхой хэмжээний санаанууд, зохиолчийн өөртэй нь холбоотой мөн түүнийг уран сайхны аргаар, муу сайн байдлаар зөгнөж, өөрийнхөө эхнэрийг хүртэл найзтайгаа уулзаж явалдсан мэтээр хардаж бичиж байсан. Зохиолоо бичиж байгаад эргээд гэртээ ирэхэд эхнэртэйгээ харьцах харьцааны илрэлүүд маш таагүй байдалтай илэрч салж сарнихдаа хүрч байсан гэдэг. Энэ хүн бол зохиолоороо амьдарч зохиолдоо уусаж өвчилж, нэг талаасаа жаахан гажигтай байсан гэж хэлмээр ч нөгөө талаасаа амьдралын сайн талыг бүрэн дүүрэн нууж хаах юмгүйгээр бичиж байсан. Гэхдээ тэр садар самуун гээд байгаа юмыг уншаад үзэхээр дандаа далд хэлбэрээр илэрхийлсэн байдаг.
Соёл Яруу найргийн Академийн ерөнхийлөгч Г.Мэнд-Ооёо: МИГЖЭД ЖАНРАЙСИГИЙГ ХАЙРЛАХ, ХАМГААЛАХ АЖИЛ ХИЙГДЭХГҮЙ БАЙГААД БИ ГУТАРДАГСүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 7-р сарын 01, Баасан гариг, 15:06 2011 оны 7-р сарын 01, Баасан гариг, 14:51 - Хүний төрж өссөн нутаг ус үргэлжид амин зүрхэнд уяатай явдаг. Тэгэхээр таны төрж өссөн Дарьганга нутгийн талаар яриагаа эхэлбэл ямар вэ?
- Монголын Соёл Яруу Найргийн Академийнхаа тухай товч танилцуулахгүй юу? - Хоёр мянга таван онд би энэ академиа байгуулсан.Монголын Үндэсний утга зохиолд үгүйлэгдэж, дутагдаж гачигдаж буй тэр зүйлийг л хийе гэж бор зүрхээрээ зүтгэж хөл дээр нь босголоо. GUNU- соёл яруу найргийн сэтгүүл англи хэл дээр гардаг. “Дэлхийн шилдэг яруу найраг” цуврал, Монголын яруу найргийн англи хэл дээрх цувралыг санаачлан хэвлэж тараалаа. Данзанравжаагаас эхлээд Б.Явуухулан, А.Дашбалбар тэргүүт 10 шахам яруу найрагчдын бүтээлийг дангаар нь англи хэлнээ ном болгон гаргасан. Одоо Д.Нацагдорж, М.Цэдэндорж, Д.Нямсүрэн, Д.Урианхай нарын номыг гаргана. “Монголын шилдэг яруу найраг”, “Монголын уран зохиолын дээж” номуудаа гадаадын номын сангуудад хүргэсэн. Ер нь манай цувралыг дэлхийн нэртэй номын сангууд захиалаад эхэлчихлээ.
Г.Отгонцэцэг: Миний уран бүтээлийн анхны эерэг дүр нь ЭсмеральдоСүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 7-р сарын 01, Баасан гариг, 15:06 2011 оны 7-р сарын 01, Баасан гариг, 14:36 Дэлхийн олон орны тайз, дэлгэцийн бүтээл болсон Виктор Хюгогийн “Парисийн Дарь эхийн сүм” зохиолыг манай драмын театрын уран бүтээлчид монголын тайзнаа анх удаа шинэ төрөл жанраар тайзны бүтээл болгосон. Энэ жүжгийн гол дүр Эсмеральдагийн дүрийг ДЭТ-ын залуу жүжигчин Г.Отгонцэцэг бүтээжээ. ДЭТ-ын уран бүтээлчид дэлхийн алдартай зохиол “Парисийн дарь эхийн сүм” романыг сонгодог хөгжимт бүжгэн жүжиг болгон тайзнаа амилуулсан. Үзэгчид хэр хүлээж авсан бэ?
Жүжгийн хоёр бүрэлдэхүүний ялгаа нь юу байв? -Нэгдүгээрт, энэ зохиолын маань бүх дүр тодорхой байдаг. Жишээ нь, Эсмеральдо гэхэд ямаа хөтөлсөн эмэгтэй, онгон цэвэр ариуны бэлэгдэл гэдгээрээ алдартай. Квазимадо гэхэд үнэн ч ариун, сайхан сэтгэлийн бэлэгдэл гаднаас нь харахад аймшигтай боловч дотоод ертөнц нь гайхамшигтай агуу дүр гэх мэтчилэн бичигдсэн. Хоёрдугаарт, залуу ч бай, туршлагатай ч бай эмэгтэй жүжигчин болгон Эсмеральдод тоглох юмсан , эрэгтэй жүжигчин болгон Квазимадод тоглох юмсан гэж хүсэж мөрөөддөг. Тэр тодорхой дүрийг хоёр өөрөөр гаргах боломж олгосон.
Хуудас 2-с 1 |
Ханшийн мэдээ | ||||||
| |||||||