An error occured during parsing XML data. Please try again.
2012 оны 5-р сарын 21, Даваа гариг

МАХ ХУДАЛДАН АВАГЧ МАНАЙ ХОРООНЫХ МӨН ҮҮ?

ХэвлэхИ-мэйл

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хотын захын хэд хэдэн дэлгүүрээр орж нөөцийн махны хүрэлцээ, нийлүүлэлтийн талаар иргэдийн дунд үүсээд байгаа бухимдал, санал бодлыг сонсчээ. Тэгэхдээ хуучин картын барааны үеийг санагдуулсан үүрэг даалгаврыг хотын болон дүүргийн удирдлагуудад өгсөн байна. Энэ нь юу гэвэл гулуузаар нь худалдаалж байгаа махыг хорооны Засаг даргын Тамгын газраар дамжуулан дунд болон дундаас доош орлоготой өрхүүдэд хүргэх арга хэмжээ авахыг даалгасан бөгөөд үүнийгээ урт дараалал, бухимдал үүсэхгүйгээр айл бүрт тэгш хуваарилалт бий болно гэж тайлбарлажээ. Тэгэхээр Улаанбаатар хотод түр оршин сууж байгаа иргэд, ном эрдмийн мөр хөөж байгаа оюутнууд, энэ тэндгүй орон байр түрээслэн амьдрагчдыг хороон дарга танихгүй болохоор тэдэнд нөөцийн мах олдох талаар санасны ч гарз болж, нөгөө талаас хорооны тамгын ажилтнууд мах худалдан авагч манай хорооных мөн үү үгүй юуг нягтлах шинэ ажилдаа сар шинэ хүртэл завгүй байх нь ээ.

Д.Ганаа

Сэтгэгдэл (0)Add Comment
Сэтгэгдэл бичих
 
 
жижигрүүлэх | томруулах
 

busy
Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com

Ханшийн мэдээ

Валютын ханш

Фото мэдээ

Баннер-доод