Шар шувуу
“ХУУРАМЧ ДАМБИЙЖАА”-Г АН-ЫН ГЕНСЕК МЭДНЭ
 
Бичсэн admin
2012 оны 5-р сарын 02, Лхагва гариг, 18:04
Хөвсгөл аймгийн АН-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Гүндалайг намын даргаасаа огцорсон боловч сонгуульт ажлаа өгөхгүй, тамга тэмдгээ аваад зугтсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичээд эхэлсэн талаар “NBS” телевизийн сэтгүүлч Пүрэвнямын тавьсан асуултанд мань Л.Гүндалай “Тийм юм болоогүй, харин ч тэр Батцогт гэдэг нөхөр үнэн хэлээд байна уу, УИХ-ын гишүүн худлаа хэлээд байна уу гэдгийг асуух газар яагаав манай төв нам, манай нөгөө генсек хэн билээ, өө тийм Эрдэнэбатаас асуугаад үнэн худлааг нь мэдэхгүй юу.
БАС Л УНТАЖ БАЙЖЭЭ
 
Бичсэн admin
2012 оны 4-р сарын 28, Бямба гариг, 14:58
Хууль зүйн сайд Ц.Нямдорж экс ерөнхийлөгчийг албадан баривчилж байхад нам унтаж байсан шиг үйл явдал өнгөрсөн шөнө дахиад л боллоо. УИХ-аар сайд Ц.Нямдоржийг огцруулах уу, үгүй юу гэдгийг шийдэх хуралдаан ид болж байхад ИЗНН-ын дарга С.Оюун, Д.Энхбат нар дэмжигч гишүүн З.Алтайтайгаа гурвуул нийлж аваад утсаа салган нам унтсан сурагтай. Тэд нар гэр гэртээн эхнэр нөхөртэйгээ нэг нэгээрээ унтсан юм уу, хоёр нэгээрээ салж унтсан юм уу, эсвэл гурвуулаа нэг дор унтсан юм уу бүү мэд. Үзээгүй хараагүй болохоор тэгсэн, ингэсэн гэж худлаа хэлэх үг үнэндээ алга. Ямар ч байсан тэд нар УИХ-ын уралдааныг таслан унтсан сурагтай. Араас нь УИХ-ын ажилтнууд, АН-ын нөхдүүд шөнөжин эрж хайгаад олоогүй гэнэ. Бүдүүн таамгаар хэлэхэд тэд нар гэртээ байсан бол амархан олдох байсан биз. Гэрийнх нь утсыг мэддэг хүмүүс ийгээс байгаа л байлгүй дээ.
ОЛНЫ ТАНИЛ ХҮМҮҮСИЙН ГАЖИГ АМБИЙЦ
 
Бичсэн admin
2012 оны 3-р сарын 22, Пүрэв гариг, 20:57
Нэг хэсэг манайхан бөхөөр хэнээрхэн өвчилж, эр хүйстэй болгон бөхийн удам байсан гэж худал, үнэн цуурцгаадаг байсан. Тэр ч байтугай зарим нь бөхчүүдийг дуурайн халхагнан алхаж “бөх шахуу” гэдэг хочийг нэрэндээ зүүдэг байсан. Сүүлийн үед бөхчүүд моодноос гарч үндэсний үзэлтэн, өвөг монгол хэл шинжээчид үй олноороо үржээд эхэллээ. Зарим телевизээр хэл шинжлэл мэддэггүй хэл шинжээчид хичээл заадаг болсоор удаж байна. Эхнэр гэдэг үг бол эх нэр гэсэн утгатай, байгал гэдэг бол буйгал гэсэн үг, санчиг гэдэг үг бол чигээрээ сана гэсэн утгатай үг хэмээн дур мэдэн бурдаг болж байна. Энэ нь эхлээд сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүсийн хийрхэл байсан бол одоо олны танил хүмүүсийн гажиг амбийц болж байна.
ЭВЭЭ ОЛООГҮЙ ЭВСЭЛ
 
Бичсэн admin
2012 оны 3-р сарын 03, Бямба гариг, 17:31
Эх оронч дүр эсгэж явсан “Гал үндэстэн” холбооныхон эцсийн дүндээ эрх мэдлийн төлөө тэмцэж явсан гэдгээ өчигдөр хийсэн хэвлэлийн хурлаараа харууллаа. Тэд 2012 оны сонгуульд бие даан нэр дэвшигчдийн эвсэл гээчийг байгуулан оролцохоор болсноо нийтэд зарлалаа. Хэн юу гэж хэлэх, хэн юу гэж бүлтрэх нь хэдийгээр хувь хүний хэрэг юм шиг боловч нийтээрээ мөрддөг хууль дүрэмд захирагдах ёс гэж бий. Сонгуулийн тухай хуулинд улстөрийн намууд эвсэл байгуулж болно гэж байдгаас бие даан нэр дэвшигч эвсэл байгуулж болно гэсэн заалт байхгүй санагдана.
МАХ ХУДАЛДАН АВАГЧ МАНАЙ ХОРООНЫХ МӨН ҮҮ?
 
Бичсэн admin
2012 оны 2-р сарын 14, Мягмар гариг, 18:56
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хотын захын хэд хэдэн дэлгүүрээр орж нөөцийн махны хүрэлцээ, нийлүүлэлтийн талаар иргэдийн дунд үүсээд байгаа бухимдал, санал бодлыг сонсчээ. Тэгэхдээ хуучин картын барааны үеийг санагдуулсан үүрэг даалгаврыг хотын болон дүүргийн удирдлагуудад өгсөн байна. Энэ нь юу гэвэл гулуузаар нь худалдаалж байгаа махыг хорооны Засаг даргын Тамгын газраар дамжуулан дунд болон дундаас доош орлоготой өрхүүдэд хүргэх арга хэмжээ авахыг даалгасан бөгөөд үүнийгээ урт дараалал, бухимдал үүсэхгүйгээр айл бүрт тэгш хуваарилалт бий болно гэж тайлбарлажээ. Тэгэхээр Улаанбаатар хотод түр оршин сууж байгаа иргэд, ном эрдмийн мөр хөөж байгаа оюутнууд, энэ тэндгүй орон байр түрээслэн амьдрагчдыг хороон дарга танихгүй болохоор тэдэнд нөөцийн мах олдох талаар санасны ч гарз болж, нөгөө талаас хорооны тамгын ажилтнууд мах худалдан авагч манай хорооных мөн үү үгүй юуг нягтлах шинэ ажилдаа сар шинэ хүртэл завгүй байх нь ээ.
Д.Ганаа
Хуудас 2-с 1
|
-
2012.05.09
-Шүүхийн тогтоолыг биелүүлэхээс цагдаа татгалзаад цагдан...
-
2012.05.09
-Н.Энхбаяр нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр...
-
2012.05.09
Ж.БАТЗАНДАН:
-Би зургаан сарын өмнө Тавантолгойн ТУЗ-ийн...
-
2012.05.09
Ж.БАТЗАНДАН:
-Би зургаан сарын өмнө Тавантолгойн ТУЗ-ийн...
-
2012.05.07
-Бид өнөөдрийн төсөвтөө тааруулаад амьдарна гэвэл урагшлахгүй....
Ханшийн мэдээ
Валютын ханш
|
Фото мэдээ
 2012 4-р сар 10
 2012 4-р сар 11
 2012 4-р сар 11
 2012 4-р сар 11
|
|
| |
|