An error occured during parsing XML data. Please try again.
2012 оны 5-р сарын 21, Даваа гариг

СҮҮГЭЭ УУСАН УУ?

ХэвлэхИ-мэйл

Өдөр бүр телевизээр цацагдаж байгаа “Сүү” компанийн рекламыг та санаж байгаа байх. Цэцэрлэгийн насны хөөрхөн хүүхдүүд гартаа өнгө өнгийн савлагаатай сүү барьчихсан, хөнгөн шингэн хоолойгоор “Сүүгээ уусан уу? Сүүгээ уусан уу?” гээд л дуулж байна. Олигтойхон шиг хүүхдийн сэтгэлийг татсан дуу ховор өнөө үед хөгжилтэй, хөнгөхөн аялгуутай тийм реклам дуу шиг л багачуудын сэтгэлд хүрч байна. Сонссоор байгаад бүр хүүхэд шиг дагаад дуулдаг болчихлоо. Миний хөөрхөн зээ ч нүд нь гялалзаад дагаж дуулна. Гэнэт анзаарвал:

...Гүзээлзгэнэ, шоколад, зөгийн балтай сүүнүүд

Хамгийн амттай миний сүүнүүд

Найзуудаа та нар сүүгээ уусан уу

...Өндөр том болоход

Өнгө өнгийн сүүнүүд тусална аа, сүүнүүд тусална аа

Сүүгээ уусан уу, сүүгээ уусан уу гэж дуулж байх юм.

Сүү өөрөө шингэн, тэгээд ч цагаан өнгөтэй билээ. Сайн сайхан бүхний билэгдэл цагаан сүүг олон өнгийн савлагаатай болохоор нь өнгө өнгийн гэж тодотгохын зэрэгцээ сүүнүүд гээд олон тоон дээр хэрэглэж байна. Ая дан, хөдөлгөөн нь хүүхдийн сэтгэлийг татлаа гэхэд үг нь ч мөн тийм л баймаар. Улаан, цэнхэр, ногоон өнгийн сүү гэж байхгүй. Монгол хэлэнд шар сүү гэвэл утга шилжинэ. Сурталчилгаа рекламных л гэхээр юу ч гэж хамаагүй хэлж болмооргүй. Дөнгөж хэлд орж байгаа бяцхан үрсээ багаас нь зөв үгээр хэлж ярихад сургаж, эх хэлээ хайрлаж хүндэлдэг болоход хаа хаанаа анхаарахсан.

Д.Ганаа

Сэтгэгдэл (0)Add Comment
Сэтгэгдэл бичих
 
 
жижигрүүлэх | томруулах
 

busy
Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com

Ханшийн мэдээ

Валютын ханш

Фото мэдээ

Баннер-доод