An error occured during parsing XML data. Please try again.
2012 оны 5-р сарын 21, Даваа гариг

ЕРӨНХИЙ САЙДЫН ЗӨВЛӨХ БОЛ НЭР ХҮНД, АЛБАН ТУШААЛ БИШ

ХэвлэхИ-мэйл

Саяхан л ХАҮТ-ийн дарга С.Дэмбэрэл төрийн ордонд МАН-ын батлахаа гардан авч байсан бол “Үндэсний Соёмбо” хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав мөн л МАН-ын гишүүнээр элсэж М­­У-ын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллахаар болжээ. Тэрээр энэ тухайгаа сэтгүүлч Г.Дарьтай хийсэн ярилцлагандаа “Нэр алдрын төлөө би энэ намд элсээгүй. Надад  санал тавьж байсан бусад улс төрийн намын дарга нар  бол албан тушаал амлаж байсан. Ардчилсан нам, Үндэсний шинэ нам, МНН, ИЗН-ын дарга нар бүгд албан тушаалтай намын гишүүний болзлыг сүүлийн дөрвөн жилд тавьж ирсэн. Би хэлсэн шүү дээ, МАН-ын дарга надад  ямар нэгэн албан тушаалгүй санал тавьсан гэж... Мөн би МАН-д гишүүнээр элслээ гээд иргэний маань асуудал зогсохгүй. Улс төрийн сонголт хийж байгаа хэрэг шүү дээ.“ гэж өгүүлжээ. Б.Лхагважавын хувьд иргэний хөдөлгөөний тэргүүн хийж ард түмний дуу хоолой болж байсан нь улс төрийн сонголт биш байж, МАН-д элсэж байж л улс төрийн сонголт нь баталгаажиж байгаа байх нь ээ. Ерөнхий сайдын зөвлөх бол нэр хүнд биш, албан тушаал бүүр биш, зөвхөн энгийн санал юм байна. Тэгээд ч Би хувьдаа өнөөдөр улс төрийн эрх мэдлээ ашиглаж  иргэнийхээ эрхийг эдэлж байгаа юм шүү гэдгийг ойлгох нь зүй болов уу.” гэж учирласныг нь ойлгох хэрэгтэй болох нь ээ.

Д.Ганаа

Сэтгэгдэл (0)Add Comment
Сэтгэгдэл бичих
 
 
жижигрүүлэх | томруулах
 

busy
Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com

Ханшийн мэдээ

Валютын ханш

Фото мэдээ

Баннер-доод