An error occured during parsing XML data. Please try again.
2012 оны 5-р сарын 21, Даваа гариг

ПОРТ-АРТУРЫН ХЭРЭГ

ХэвлэхИ-мэйл

1946 оны 2 сарын 13-нд БНМАУ, Хятад хоёрын хооронд дипломат харилцаа тогтоосон боловч  Хятадын засгийн газар БНМАУ-ын талаарх эртний бодлогоо огт орхиогүй байжээ. Хятад улс 1946 оноос Монгол улсын баруун өмнөд хил, Байтаг Богдын орчмоор зэвсэгт халдлага хийх болов. Хятадын тал хил дээр гарч  буй хэрэг явдлыг хэлэлцэн зохицуулах гэсэн Монголын талын санаачилгыг хүлээн авахгүй байв. Энэхүү хоёр улсын хоорондох таагүй харилцаа нь Монгол улсаас хятад иргэдийн үйл ажиллагааг хязгаарлах бодлого авахад хүргэжээ.

Монгол улсаас 1944-1948 онд албан ажилгүй хятад иргэдийг албан ажлын хөдөлмөрт дайчлах ажил явагдаж байв. Албан ажлын хөдөлмөрөөс хятад иргэд зугтах, арга сиймхий хайж мултрах зэрэг үйлдлүүд байнга гаргаж байв. Албан ажлын хөдөлмөрт дайчлах бодлогыг хэрэгжүүлэх явцад хурцадмал байдал үүссэн нь Порт-Артурын хэрэг байв.  
Юу хэмээвээс Маршал Х.Чойбалсангийн байранд орон тоо дутуу ажилчин авна, албан журмын ажлаас чөлөөлнө гэсэн зарын дагуу олон ажилгүй хятад иргэд маршалын байранд тогооч, галч зэргээр орох гэж анкетаа өгчээ. Тэдний амин хүсэл нь маршалын байранд ажилд орж, элдэв ажлаас чөлөөлөгдөх байв. Гэвч хэрэг өөрөөр эргэжээ. Маршалын байранд ажилд орох гэж зүтгэсэн хятад иргэдийг Орос сургагч Б.И.Заботин шалгаж, “Гоминданы хятадын тагнуул буюу Х.Чойбалсанг алан хядах даалгавартай ирсэн групп” хэмээх эцсийн буюу анхан шатны үр дүнд хүржээ. Ийнхүү Порт-Артурын хэрэг эхэлж, маршалын байранд ажилд орохоор өргөдөл өгсөн Зон-Фан-Фэн гэгчийг баривчлан мөрдөн байцаалтыг эхлүүлсэн байна. Мөрдөн байцаалтын үр дүнгийн тухай мэргэжилтэн Б.И.Заботин мэдэгдэхдээ “... хэрэгтэн Зон Фан Фэний мэдүүлгээс 78 хүн оролцсон “алан хядах групп” байсан нь илрээд байна. Цааш Гоминданы энэ “алан хядах групп”-ын хэрэг нь ганц Улаанбаатар биш Өндөрхаан, Чойбалсан хотод байгаа нь нэгэн адил илэрч, мөрдөн байцаалт өдөр шөнөгүй явагдаж байна” хэмээжээ. “Алан хядах групп”-ыг илрүүлэх үйл ажиллагааны хүрээнд 80 гаруй иргэдийг 2 жилийн дотор баривчлан хуулийн дээд хэмжээ, хорих ялаар шийтгэсэн байна.
Энэхүү арга хэмжээ нь 1947-1949 онуудад өрнүүн ажил болж байсан ч, Хятадын ардын засгийн газраас 1950 оны 2 сард ЗХУ-ын засгийн газартай солилцсон нот бичигт БНМАУ-ын тусгаар тогтнол нь 1945 оны санал хураалт ба БНХАУ-аас түүнтэй дипломат харилцаа тогтоосны дүнд бүрэн хангагдсан хэмээн баталж, БНМАУ, БНХАУ-ын хооронд 1952 онд эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулсан зэрэг хоёр улсын хооронд нааштай харилцаа үүссэн 1950-иад оноос ”Порт-Артур”-ын хэрэг гэгчийг бүрдүүлэн, түүнд холбогдуулан 80 гаруй хүнийг баривчлан шийтгэсэн нь хуулиас гажууд, гэмгүй иргэдийг хилс хэргээр шийтгэсэн болж хувирчээ. Улмаар Порт-Артурын хэрэгт холбогдон хоригдсон иргэдийг суллах, хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэн иргэдийг цагаатгах комиссыг байгуулж, Намын төв хорооны хурлаар тус хэргийг авч хэлэлцсэн өгөөмөр хийгээд дэврүүн ажил өрнөж, хэрэгт холбогдогчдыг цагаатгасан байна.

 

Судлаач На.Батболд

Сэтгэгдэл (1)Add Comment
0
desired
April 17, 2012
202.180.218.10
Үнэлгээ: +0
desired

энэ талаар өөр яаж олж унших вэ?

Сэтгэгдэл бичих
 
 
жижигрүүлэх | томруулах
 

busy
Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com

Ханшийн мэдээ

Валютын ханш

Фото мэдээ

Баннер-доод