МАНАЙ ДАВСТ УУЛ БА С.АВАРЗЭДБичсэн admin 2011 оны 11-р сарын 12, Бямба гариг, 17:34
Монгол Зөвлөлтийн хил тогтоох асуудлаар тус группын хооронд нилээдгүй зөрчил гарах болсон байна. Учир юу хэмээвээс ЗХУ-аас хоёр улсын ард түмний найрамдалт харилцаа хэмээх эвтэй халхавчын дор Асгатын даваанаас Их Соёны нуруу хvртлэх газрыг ЗСБНХУ нутагт оруулахыг тулган шаардаад байв. Үүнийг нь БНМАУ-ын Засгийн газрын тєлєєлєгчдийн тэргvvн С.Аварзэд эсэргүүцэж “хилийн шугамыг тvvхэн зарчмын vндсэн дээр тогтоох, БНМАУ-ын хувьд хилээ хєдєлгєх шаардлага байхгvй, энэ нутаг дэвсгэрээс хэрэгцээт баялгийг хэлэлцэн тохирсны vндсэн дээр хамтран ашиглаж болох юм” хэмээн байр сууриа илэрхийжээ. Хэлэлцээрийн үед Ю.Цэдэнбал ЗХУ-д амрахаар явсан бөгөөд энэ нь ЗХУ-аас Ю.Цэдэнбалыг барьцаалж, түүний хойгуур хилийн гэрээг баталгаажуулах бодлого байсан байж болзошгүй юм. Хэдий тийм боловч С.Аварзэд Ю.Цэдэнбал эзгүй ирхээр шийднэ хэмээн давхар мэх хэрэглэж, хэлэлцээрийг хойшлуулаад байв. Нөгөө талаар хилийн хэлэлцээрийг түүхэн баримт тулгуурлан шийднэ хэмээснийг ЗХУ-аас овжин ашиглаж, Манжийн харуулын хилээр тогтоох тухай яриаг өрнүүлжээ. Энэхүү хилээр тогтоовол Монгол улс нь Хөвсгөл далайг ЗХУ-д алдахад хүрээд байв. Хэрэг явдал иймд тулсанд С.Аварзэд хэлэлцээрийн хуралд орохгүй Ю.Цэдэнбалыг хүлээгээд байжээ. Ю.Цэдэнбал 1958 онд Монголдоо буцаж ирэхэд С.Аварзэдийн хилийн хэлэлцээрийн талаар авч байсан бодлого буруудаж, түүнийг ЗХУ, Монгол улсын найрамдалт харилцаанд томоохон сэв суулгасан хэмээн буруутгажээ. Үүнд нь дургүйцсэн С.Аварзэд “... та нар намайг дүүжилдэг юм байгаа биз. Би хойч үедээ дурсгалаа дүүжлүүлэхгүй”-гээд хэлэлцээрийн төслийг Ю.Цэдэнбал руу чулуудаж байжээ. Түүнийг “Зөвлөлтийн эсрэг үзэлтэн” хэмээн цоллож, СнЗ-ийн орлогч дарга, ГЯЯ-ны сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Ю.Цэдэнбал С.Аварзэдийг тэр дор нь дүүжлээгүй ч амьдралын турш удаан хугацааны хавханд байлгажээ. Тухайн цаг үед хилийн асуудал нь ард түмний дунд өргөн тархсан бөгөөд түүнийг нь толгойлон зөвөөр шийдэх хэмээсэн хүнийг шууд дүүжлэх нь хэн хүний зориг хүрэхгүй асуудал байжээ. Хилийн хэлэлцээрийн үр дүнг Монголын ард түмэн “Ю.Цэдэнбал орос эхнэрийнхээ инжинд Давст уулыг өгөв” хэмээн тодоос тод онож дүгнэжээ. Судлаач На.Батболд
Нийтэд түгээх
Найздаа мэдэгдэх
Сэтгэгдэл (1)
![]() |
| ||||||
| |||||||