An error occured during parsing XML data. Please try again.
2012 оны 5-р сарын 21, Даваа гариг

Түүх

ДОТООДЫГ ХАМГААЛАХ ГАЗРААС Ц.Л.ОЧИРОВ, Ц.Ж.ТУВАНОВ НАРЫН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЖ ТАСЛАН ЗОГСООСОН НЬ

ХэвлэхИ-мэйл

Бичсэн admin 2012 оны 4-р сарын 16, Даваа гариг, 18:04

Шинэ тутам байгууллагдсан Дотоодыг Хамгаалах Газар 1922 онд Монгол улсын баруун хязгаарт суурьшин ард олныг үймүүлж, хувилгаан хэмээн өргөмжлөгдсөн Дамбийжанцанг устгах тусгай арга хэмжээг амжилттай зохион байгуулж, 1923 онд Цэрэнпил зэрэг хүмүүсийн Ардын төрийг устгах хэмээсэн хуйвалдааныг таслан зогсоожээ. Энэ мэт ДХГ-аас тусгай арга хэмжээ явуулан таслан зогсоосон олон гэмт хэргүүдийн нэг нь Ардын төрийг устгах гэсэн

Ц.Л.Очиров, Ц.Ж.Туванов нарын хэрэг юм.

Энэхүү хэргийн талаар өгүүлвээс: 1923 оны 1 дүгээр сард Хатанбаатар Магсаржав, Жалханз гэгээн нарт нэгэн утга бүхий захидал иржээ. Уул захидалд: “... би Сөгнөгөр, Баянголд цэрэг элсүүлж зэвсэг цуглуулж байна. Хойд зүгээс хүрээг байлдан оръё. Хатанбаатар, Жалханз гэгээн та хоёр Нийслэл Хүрээний дотроос зэвсэгт бослого гаргаж, Ардын засгийг хавсран устгаж, Богдыг хэмжээгүй эрхт хаанд өргөмжилье ...” гэсэн байлаа. Энэ үед Хатанбааатар Магсаржав Цэргийн Яамны сайд байсан бөгөөд захидлыг илгээсэн эзэн нь Цэрэн Людопович Очиров байв.

 

МОНГОЛЫН ТАГНУУЛЧ НАМДАГИЙН МАЛАЙХҮҮ

ХэвлэхИ-мэйл

Бичсэн admin 2012 оны 3-р сарын 23, Баасан гариг, 16:37

Японы цэргийн хүчин 1931 оноос Зүүн хойд Хятад, Дотоод Монголыг эзэлснээр Монгол Улсын хилийн дагуу, Замын-Үүдээс гурван улсын хилийн уулзвар Тарваган дахын овоо хүртэл 1000 орчим км газраар Японтой зах нийлэх болов. Мөн БНМАУ-ын хилээс 50 км-т орших Шилийн гол аймгийн Авга Да вангийн хошууны Дай ламын сүмд Японы тагнуулын салбар байрлан үйл ажиллагаагаа явуулж байв.

 

Улсын хилийг санаатай зөрчин, өдөөн хатгах ажиллагаа жилээс жилд нэмэгдэж, 1942-1945 онд улсын дорнод, зүүн өмнөд хил дээр гарсан 500 орчим хилийн зөрчил, өдөөн хатгалгыг 1940 оныхтой харьцуулбал 41 хувь, оролцогсдын тоо 2,2 дахин нэмэгджээ.

ПОРТ-АРТУРЫН ХЭРЭГ

ХэвлэхИ-мэйл

Бичсэн admin 2011 оны 11-р сарын 12, Бямба гариг, 17:41

1946 оны 2 сарын 13-нд БНМАУ, Хятад хоёрын хооронд дипломат харилцаа тогтоосон боловч  Хятадын засгийн газар БНМАУ-ын талаарх эртний бодлогоо огт орхиогүй байжээ. Хятад улс 1946 оноос Монгол улсын баруун өмнөд хил, Байтаг Богдын орчмоор зэвсэгт халдлага хийх болов. Хятадын тал хил дээр гарч  буй хэрэг явдлыг хэлэлцэн зохицуулах гэсэн Монголын талын санаачилгыг хүлээн авахгүй байв. Энэхүү хоёр улсын хоорондох таагүй харилцаа нь Монгол улсаас хятад иргэдийн үйл ажиллагааг хязгаарлах бодлого авахад хүргэжээ.

МАНАЙ ДАВСТ УУЛ БА С.АВАРЗЭД

ХэвлэхИ-мэйл

Бичсэн admin 2011 оны 11-р сарын 12, Бямба гариг, 17:34

ЗХУ-аас 1925 онд Тагна тува улсын байгуулж, тус улсыг тусгаар улс хэмээн Монгол улсаар хүлээн зөвшөөрүүлсэн явдал нь, Тагна тува улсын газар нутгийг өөрийн болгох зорилгодоо бараг л хүрээд байжээ. Улмаар Тагна тува улсын хил хязгаар хэмээх асуудлыг 1930 оноос Монгол улсад тавьж эхэлсэн боловч, Монгол улсаас хил хязгаарын асуудлаар нухацтай хандаж эхэлжээ. Мөн Тагна тува, Монгол улс нь түүхнээ тогтсон хил хязгааргүй өөр хоорондоо нүүдлэн холилдон сууж байсан нь хилийн тал дээр томоохон асуудал болоод байв.

БАЛИГИЙН ХҮРЭЭ

ХэвлэхИ-мэйл

Бичсэн admin 2011 оны 10-р сарын 21, Баасан гариг, 17:41

Хошуу чухам хэдийд гарч ирснийг эрдэмтэд үзэхдээ эртний мянганы оронд гарч ирсэн гэдэг. Цагаадайн улсад мянган хүнээс бүрэлдсэн цэргийн ангийн хошуу хэмээн нэрлэж байж. Зарим шинжээчид Монголын хошууг Манжийн тугийн шууд хуулбар хэмээн үздэг. Гэтэл хошуу нь чухамдаа Монголд аль хэдийнэ байсаар ирсэн зүйл юм. 1691 онд болсон Долнуурын чуулганаас Халх Монголын 8 хошууг 34 орчим жижиг хошуу болгон Халхын Түшээт хан, Сэцэн хан, Засагт хан аймгуудад хуваан захируулжээ. Сүүлд 1925 онд Ойрадтай байлдахад “гавъяа” байгуулсан хэмээн Сайн ноён Чин ван Дашдондовт Түшээт хан аймгаас 19 хошуу таслан өгч нэгэн шинэ аймгийг байгуулж, Сайн ноён хан аймаг хэмээжээ. Ийнхүү 4 аймаг буй болсон байна. Сайн ноён хан аймгийн есдүгээр үеийн залгамжлагч Дэчинжав нь Манжийн хаан тэнгэрийг тэтгэснээс /1759 онд/ гуйсан ёсоор түүний хүү Цэвээндоржийг засаг болгон нэгэн хошуу зохиож өгчээ. Энэ нь Сайн ноён хан аймгийн Эрх гүний хошуу буюу өдгөө Булган аймгийн Баян-Агт сумын суурь болном.

Хуудас 3-с 1

Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com

Ханшийн мэдээ

Валютын ханш

Фото мэдээ

Баннер-доод