An error occured during parsing XML data. Please try again.
2012 оны 5-р сарын 21, Даваа гариг

“ТОЁОТО” КОНЦЕРН АЖИЛЧИДАА ЦОМХОТГОНО

ХэвлэхИ-мэйл

Тайланд улсыг нэрвэсэн үерийн гамшгийн улмаас японы “Тоёота” концерн үйлдвэрлэлийн хэмжээгээ бууруулсаар байна. Эд анги хомс, дутагдалтай болсны учир тус концерн 9 улсад үйлдвэрийнхээ үйл ажиллагааг хумихад хүрч байна. Тухайлбал, Япон, АНУ, Канад, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс, Индонези, Филиппин, Вьетнам, Пакистан, Малайзд байдаг “Тоёота”-гийн автомашин угсралтын заводууд үйлдвэрлэлээ түр хугацаагаар цомхотгохоор болсон байна. Энэ цомхотгосон ажлын хуваарьтаа ирэх 7 хоногоос орохоор төлөвлөжээ. Энэ хуваариа хэзээ цуцалж, хэвийн ажлын горимдоо эргэж орох, бас үйлдвэрлэлээ хэр хэмжээгээр бууруулах зэргээ мэдээлээгүй байна. Тайланд улсад энэ оны 7 сараас хойш үргэлжилж байгаа их үерийн улмаас энд байрлалтай асар олон аж үйлдвэрийн цогцолборын ажилд саад учирч байгаагийн дотор японы Хонда, Ниссан, Мицубиши автоконцернүүд бас байгаа юм.

Л.Пүрэв

Сэтгэгдэл (0)Add Comment
Сэтгэгдэл бичих
 
 
жижигрүүлэх | томруулах
 

busy
Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com

Ханшийн мэдээ

Валютын ханш

Фото мэдээ

Баннер-доод