

Бичсэн admin
2011 оны 11-р сарын 07, Даваа гариг, 17:41
Японы эдийн засаг, аж үйлдвэрийн яам ослын нөхцөлд байгаа Фукушима-1 АЦС-ийн оператор Токиогийн эрчим хүчний компани-ТЕПКО-д тусламж үзүүлэх төлөвлөгөөгөө баталсан байна. Энэ тусламжийг 1 их наяд иен буюу 12,8 тэрбум америк долларын хэмжээтэй баталсныг “Киодо” мэдээллийн агентлаг уламжиллаа. Энэ төлөвлөгөөний дагуу, ТЕПКО 2-хон жилийн дотор 4,5 их наяд иен нөхөн төлбөрт олгож дуусгах ёстой байна.
Үүнээс 700-800 тэрбум иен буюу 9-10 тэрбум доллар нь он дуусахаас өмнө шаардагдахаар байгаа юм байна. Гэхдээ энэ төлөвлөгөөнд, газрыг цацраг идэвхиэс цэвэрлэх, станцын цөмийн тогоонуудыг бүрэн буулгаж дуусгахтай холбоотой урт хугацааны зардлуудыг хараахан тусгаагүй байна. Ослын үр дагаврыг арилгаж, ослоос үүдэн учирсан хор хохирлыг амсч хэлмэгдсэн хүмүүст нөхөн төлбөр олгох гэсэн хамгийн тулгамдсан 2 арга хэмжээг хэрэгжүүлэх тухай онц арга хэмжээний энэ төлөвлөгөөг боловсруулахад ТЕПКО-гоос гадна засгийн газрын байгуулсан нөхөн төлбөрийн асуудал эрхэлсэн тусгай хороо оролцсон байна.
Л. Пүрэв