An error occured during parsing XML data. Please try again.
2012 оны 5-р сарын 21, Даваа гариг

ХУРАНДАА КАДДАФИ

ХэвлэхИ-мэйл

Ливийн эх оронч хурандаа Муаммар Каддафигийн амьдрал цэг тавигджээ. Түүний үхэлд хөөрсөн ливичүүд гудамжиндаа гарч баяр ёслол хийн хөөрч буй тухай дэлхийн мэдээллийн хэрэгсэлүүд шуугицгааж байна. Каддафигийн амийг алтан гар буугаар хөнөөсөн гэх залуу эр учиргүй хөөрсөн царайгаа олонд таниулах гэж байдгаараа хичээсэн зургаа сайтуудад тавьжээ. Хүний хорвоогийн нэгэн сод хүмүүн ийнхүү таалал төгсч байна. Түүний цусандаа будагдсан дүр төрхийг хараад омогшин баярлаж буй хүмүүс байхад харуусан гашуудаж буй хүмүүс бий гэдгийг бас мартаж болохгүй юм. Ингэхэд хурандаа Каддафи гэгч хэн байв аа? Юун түрүүнд тэрбээр жинхэнэ эх оронч хүн байсан гэдгийг дурдах нь зүйтэй байх. Элсэн цөлд гайхамшигт орчин үеийн хот байгуулсан түүний гавьяа зүтгэл хойшид улам тодрох болно. Тэрээр Зимбабвэгийн ерөнхийлөгч Мугабэ шиг ард түмний дарангуйлан мөлжиж, сая сая хүний амьдралаар тоглосонгүй. Тэрээр ард түмнээ баян тансаг, сэтгэл хангалуун амьдруулахыг л хичээж байсан юм. Гэхдээ мэдээж Ливи улс нь засаглалын хувьд нэг хүний хэмжээлшгүй эрх мэдэл, нөлөөнд байсан учир төгс төгөлдөр байгаагүй л байх. Ямартаа ч Ливи нь ардчилсан гэдэг улс орнуудын иргэдээс дутахгүй элбэг хангалуун амьдралыг ард түмэндээ өгч чадаж байсан юм. Энэ бол үндсэндээ Каддафийн гавьяа билээ. Ер нь ардчилал хэмээгч нь энэ ертөнцийн цорын ганц зөв засаглал мөн үү гэдэгт эргэлзэж явах хэрэгтэй байх аа. Үндэсний уламжлал, зан зан заншил, шашин, соёл гэх мэт олон категоруудыг нэгтгэн дүгнэж байж тухайн улс ямар засаглалд оршин тогтнох боломжтой вэ гэдгийг гаргаж тавих нь зүйтэй байх. Каддафиг буудан хөнөөснөөр Ливи улс цэцэглэн мандана гэвэл ёстой мянгуужингийн үлгэр. Учир нь Каддафиг ливийн босогчид бус харийн түрэмгийлэгчид эх оронд нь түрэмгийлэн орж ирж хороосон гэвэл илүү нийцнэ. Нэг ёсондоо Америк тэргүүтэй барууны түрэмгийлэгчид Ливийн нефтийн баялагт шүлэнгэтэн цэрэг зэвсэглэлийн хүчээр түүний засаглалыг эцэс болгосон билээ. Өнөөдөр өөрсдийгөө Ливийн босогчид хэмээн нэрлээд буй тэр хүмүүс ч үнэн хэрэгтэй өөрийн эх орондоо амьдарч чадахгүй Ливид цагаачлан ирсэн хүмүүсийн нэгдлээс үндсэндээ үүсвэр нь тавигдсан гэдгийг ч хэлэхэд илүүдэхгүй байх. Ингэхэд Америк тэргүүтэй имперүүд яахаараа Ливи рүү хүч түрэмгийлэн оров, тэд үнэхээр даян дэлхийд аз жаргал, энх тайвныг тогтоохын тулд тийм үйлдэл гаргав уу гэдэг асуулт тавигдана. Энэ асуултын хариу нэг л ойлгомжгүй байгаа юм. Үнэхээр барууны имперүүд улс үндэстний сайн сайхан хувь заяаны төлөө зогсдог юм бол Зимбабвэгийн дарангуйллын эсрэг, Сомалийн хүчирхийллийн эсрэг эн тэргүүнд зогсохгүй яав аа гэдэг асуудал урган гарна. Өнөөдөр Зимбабвэд 3 сая гаруй хүн эх орноосоо дүрвэж, 1 сая гаруй хүн өвчин тахал, өлсгөлөнд нэрвэгдэн үхээд байна. Гэтэл ариун санаатай хэмээгддэг барууныхан яагаад чимээгүй байна. Наргил модны самар, газар тариалан, дэлхийн хамгийн өндөр хүрхэрээ дагасан аялал жуулчлалаас өөр эдийн засгийн орлого гэхээр зүйлгүй Зимбабвэ тэдэнд сонин биш байсан юм. Нэг ёсондоо асар их нефтийн нөөцтэй Ливи л тэдний сонирхолд илүү их орсон юм. Америк тэргүүтэй барууны имперүүд Ливийн нефтийг өөрсдийн тааллаар эрхшээхийн төлөө хурандаа Каддафийн аминд хүрсэн гэдэг нь илүү их үнэнд нийцэх билээ. Сомали ч гэсэндээ барууныханд сонин биш байгаа юм. Тэнд өнөөдөр насанд хүрээгүй охид бэлгийн дарамтанд хэдэн мянгаараа өртөж, арав гаруйхан настай хөвгүүд хүчинд автан буу мөрлөн хүүхэд насаа хулгайлуулж байгаа. Үүний зэрэгцээ сая сая эгэл жирийн иргэд өлсгөлөнд нэрвэгдэн зүй бусаар үхэж үрэгдэж байгаа. Энэ бүхэн мөн л имперүүдэд сонин биш. Учир нь барууныханд Сомалаас аваад ашиглачих зүйл бараг байхгүй л дээ. Ингээд үнэнийг хөөн бодохоор Ливи рүү дайрсан имперүүдийн түрэмгийлэл энх тайвны төлөө бус эрх ашгийн төлөө гэдэг нь харагдаад байгаа юм. Үүний үр дүнд өнөөдөр хурандаа Каддафигийн үхэлд хөөрч буй ливичүүд ажилгүйдэл, ядууралд нэрвэгдсэнийхээ дараа л үнэнийг таних болно. Тэр цагт Каддафигийн нэр хүнд дахин сэргэж, Ливийн ард түмний баатар байсан нь тодорч сэргэнэ. Энэ бүхнийг Ливийн ард түмэн хувь заяагаараа ойлгох болно. Хурандаа Каддафи бол дарангуйлагч биш үндэсний удирдагч байсан гэдгийг түүх дахин сэргээх болно. Харин барууны имперүүд ээлжит дайснаараа хэнийг тодруулж, хэнийг намнахаа үргэжлжлүүлсээр байх болно. Гэхдээ үнэн хэзээ нэгэн цагт тодрох л болно.

Б.Тугин

Сэтгэгдэл (2)Add Comment
0
bi l shuu dee
October 22, 2011
202.9.47.5
Үнэлгээ: +0
bi

Asuudliig zuv untsguus harj chadaj baival l sain. Kaddafi bol biye daasan huvi hun shuu dee. Busdiig dagaaguinhee tuluu l aluulj baina daa

0
dorj
January 15, 2012
203.194.118.178
Үнэлгээ: +0
...

livi uls odoo uudluhguieee burhadiin haraal hursen............

Сэтгэгдэл бичих
 
 
жижигрүүлэх | томруулах
 

busy
Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com

Ханшийн мэдээ

Валютын ханш

Фото мэдээ

Баннер-доод