Бөмбөрцөг

МАЙКЛ ЖЕКСОНЫ ҮХЭЛД ЭМЧ НЬ БУРУУТАЙ /дэлхий дахинд болж буй зарим үйл явдлын тойм/

ХэвлэхИ-мэйл

Бичсэн admin 2011 оны 11-р сарын 09, Лхагва гариг, 22:45

НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болох гэж оролдож байгаатай нь холбогдуулан палестинчуудад олгох 200 сая долларын санхүүгийн тусламжаа хойш тавиад байсан шийдвэрээ америкийн хууль тогтоогчид цуцалсан байна. Палестинчуудад тусламж хуваарилахыг 8 сарын 18-нд зогсоогоод байсан юм байна. АНУ-ын төлөөлөгчдийн танхимын олон улсын харилцааны асуудал эрхэлсэн хорооны дарга Илеана Рос-Лехтиненийг 9 сарын эхээр Америкийн Олон улсын хөгжлийн агентлагт хандасны дараа палестинчуудад 50 сая долларын эхний тусламж хуваарилагдан очсон байна. Палестины цагдаагийн хүчийг санхүүжүүлэхэд зориулагдсан хоёрдах ээлжийн 148 сая долларын тусламжийг тус хороо, зориулалтынх нь дагуу хэрэглэнэ гэсэн нотолгоог хүлээж авсныхаа дараа шилжүүлсэн байна. Гэсэн хэдий ч Илеана Рос-Лехтинен болон өөр хэд хэдэн конгрессийн гишүүн НҮБ-д палестины улсыг хүлээн зөвшөөрч элсүүлэн авахын эсэргүүцсэн хэвээр байна.

 

“ТОЁОТО” КОНЦЕРН АЖИЛЧИДАА ЦОМХОТГОНО

ХэвлэхИ-мэйл

Бичсэн admin 2011 оны 11-р сарын 07, Даваа гариг, 17:45

Тайланд улсыг нэрвэсэн үерийн гамшгийн улмаас японы “Тоёота” концерн үйлдвэрлэлийн хэмжээгээ бууруулсаар байна. Эд анги хомс, дутагдалтай болсны учир тус концерн 9 улсад үйлдвэрийнхээ үйл ажиллагааг хумихад хүрч байна. Тухайлбал, Япон, АНУ, Канад, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс, Индонези, Филиппин, Вьетнам, Пакистан, Малайзд байдаг “Тоёота”-гийн автомашин угсралтын заводууд үйлдвэрлэлээ түр хугацаагаар цомхотгохоор болсон байна. Энэ цомхотгосон ажлын хуваарьтаа ирэх 7 хоногоос орохоор төлөвлөжээ.

ФУКУШИМАД НЭРВЭГДСЭН ХҮМҮҮСТ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛНЭ

ХэвлэхИ-мэйл

Бичсэн admin 2011 оны 11-р сарын 07, Даваа гариг, 17:41

Японы эдийн засаг, аж үйлдвэрийн яам ослын нөхцөлд байгаа Фукушима-1 АЦС-ийн оператор Токиогийн эрчим хүчний компани-ТЕПКО-д тусламж үзүүлэх төлөвлөгөөгөө баталсан байна. Энэ тусламжийг 1 их наяд иен буюу 12,8 тэрбум америк долларын хэмжээтэй баталсныг “Киодо” мэдээллийн агентлаг уламжиллаа. Энэ төлөвлөгөөний дагуу, ТЕПКО 2-хон жилийн дотор 4,5 их наяд иен нөхөн төлбөрт олгож дуусгах ёстой байна.

ХУРАНДАА КАДДАФИ

ХэвлэхИ-мэйл

Бичсэн admin 2011 оны 10-р сарын 21, Баасан гариг, 15:56

Ливийн эх оронч хурандаа Муаммар Каддафигийн амьдрал цэг тавигджээ. Түүний үхэлд хөөрсөн ливичүүд гудамжиндаа гарч баяр ёслол хийн хөөрч буй тухай дэлхийн мэдээллийн хэрэгсэлүүд шуугицгааж байна. Каддафигийн амийг алтан гар буугаар хөнөөсөн гэх залуу эр учиргүй хөөрсөн царайгаа олонд таниулах гэж байдгаараа хичээсэн зургаа сайтуудад тавьжээ. Хүний хорвоогийн нэгэн сод хүмүүн ийнхүү таалал төгсч байна. Түүний цусандаа будагдсан дүр төрхийг хараад омогшин баярлаж буй хүмүүс байхад харуусан гашуудаж буй хүмүүс бий гэдгийг бас мартаж болохгүй юм. Ингэхэд хурандаа Каддафи гэгч хэн байв аа? Юун түрүүнд тэрбээр жинхэнэ эх оронч хүн байсан гэдгийг дурдах нь зүйтэй байх. Элсэн цөлд гайхамшигт орчин үеийн хот байгуулсан түүний гавьяа зүтгэл хойшид улам тодрох болно. Тэрээр Зимбабвэгийн ерөнхийлөгч Мугабэ шиг ард түмний дарангуйлан мөлжиж, сая сая хүний амьдралаар тоглосонгүй. Тэрээр ард түмнээ баян тансаг, сэтгэл хангалуун амьдруулахыг л хичээж байсан юм.

ЗИМБАБВЭГИЙН ХАЙПЕРИНФЛЯЦИ БА МУГАБЭГИЙН ЦУНАМИ

ХэвлэхИ-мэйл

2011 оны 7-р сарын 01, Баасан гариг, 12:45

Зурган дээр байгаа хүүг Виллиад Файр гэдэг. Зимбабвэгийн уул уурхайн төв Муримукагаас дүрвэн Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын хил дээр ирээд байгаа нь энэ. Эцэг эх нь нас барж нагац ахтайгаа үлдсэн ч өнгөрсөн 11-р сард ах нь ямар нь мэдэгдэхгүй өвчнөөр бас л нас баржээ. Энд ирэхийн тулд өөртөө байсан хамгийн үнэтэй зүйл болох хоёр размер том хуучин Nike пүүзээ зарсан гэнэ. Өнөөдөр түүнтэй хамт байгаа найман хүүхэд мөн л ийм л хувь заяатай өнчин хүүхдүүд. Дүрвэгсэд хил давахын тулд ширүүн урсгалт Лимпопо голыг гатладаг бөгөөд тэдэнд туслаж байгаа дүр үзүүлж хилийн цаана гаргаад дээрэмддэг гумагума нарын халдлагад байнга өртөнө. Виллиад ч бас гумагума нартай таарч найзуудтайгаа нийлж арай ядан цуглуулсан 35 доллараа дээрэмдүүлжээ. Голын уснаас гарч ирэнгүүт араас толгой руу чулуугаар цохисон. гэж тэр цөхөрсөн бас өширхсөн өнгөөр ярьж яваа аж. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Зимбабвэгийн хил дээрх Мусина хот өнөөдөр дүрвэгсдийн хуаран болжээ. Суваг шуудуу , замын хажуу гүүрэн доор юу олдсоноо нөмрөн хэвтэж байгаа хүүхдүүд хаа сайгүй тааралдана. Зарим нь цавуу үнэрлэж мансуураад орчноо мэдрэхгүй болж ухаан нь балартан дэмий ярина. Виллиардийн найзууд 10-16 насны 8 хөвгүүн нэгэн бүлэг болж хамтдаа хоол олох ажил хайна. Тэд дундаа нэг хөнжилтэй, лаазаар хувин хийж, ундааны хуванцар сав зүсэн аяга хийжээ. Гудамжинд ийн тэнүүчлэх хүүхдүүд бүгд хөвгүүд. Охид гудамжинд байхгүй. Яагаад гэвэл тэднийг дор нь хэн нэгэн олж аваад явчихдаг гэж эндэхийн сүмийн гэлэнмаа харуусан толгой сэгсрэх аж. Охид эмэгтэйчүүдийн хувьд Виллиад болон түүний найзуудынхаас ч хатуу хувь тавилан хүлээж байдаг ажээ. Гумагума нар өөрийгөө хамгаалах чадваргүй охид эмэгтэйчүүдийг хүчирхийлэх, дээрэмдэх, амь насанд нь халдах явдал хэвийн үзэгдэл болсон байна.

Хуудас 2-с 1

Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com

Ханшийн мэдээ

Валютын ханш

Фото мэдээ

Өмнөх Дараах

Photo by B.Tserenjamts

Photo by B.Tserenjamts

2012 1-р сар 15

Photo by B.Tserenjamts

Photo by B.Tserenjamts

2012 1-р сар 15

Photo by B.Tserenjamts

Photo by B.Tserenjamts

2012 1-р сар 15

Photo by B.Tserenjamts

Photo by B.Tserenjamts

2012 1-р сар 16