Болор эрхиХАДААС / өгүүллэг /Бичсэн admin 2012 оны 2-р сарын 14, Мягмар гариг, 19:07
Бямба гарагийн орой “Сүүдэр” сонины эзэн Баяраа өрөөндөө сэтгүүлчдийнхээ олзыг хүлээж суув. Засгийн газраас хагас сайн өдрийг амралтын өдөр болгосон явдал Баяраагийг уурыг ихэд хүргэсэн юм. Учир нь долоо хоногт нэг удаа гардаг түүний сонинд энэ шийдвэр нь муу нөлөө үзүүлэх болсон билээ. Нэгдүгээрх нь мэдээж орлогынх нь асуудал. Долоо хоногийн хоёр өдөр амралтын өдөр болчихоор сонин худалдан авагчдын тоо эрс цөөрсөн нь анзаарагдах болсон юм. Тав дахь өдөр гэртээ хариад амарчихаж байгаа улс юу гэж хагас, бүтэн сайнд сонин худалдаж авахаар гудамжинд гарах билээ дээ.
ЦАСАН ХҮНИЙ НУЛИМСБичсэн admin 2012 оны 2-р сарын 09, Пүрэв гариг, 19:31
Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд миний нүдэнд уйлж байгаа цасан хүн харагдаад байдаг болчихов. Зүв зүгээр юу ч бодоогүй сууж байхад л өмнөх хананы хээ гурвалжин ч байна уу, дөрвөлжин ч байна уу ер ялгаагүй гэв гэнэт л уйлж байгаа цасан хүн болчихно. Дээшээ хараад тааз ширтээд хэвтэж байхад таазан дээр үүссэн толбо, тортогууд мөнөөх л цасан хүн болчихоод асгартал уйлж гарна. |
Ханшийн мэдээ | ||||||
| |||||||